© Dandaa.mn. 2011-2024
4-р сарын 27, Бямба
Улаанбаатар °C
Дэлхийд

Фэйсбүүк болзооны нууц " өрөө" -тэй болно

Фэйсбүүк ганц бие хүмүүсийг хооронд нь холбох болзооны хэсэгтэй болохоор ажиллаж байгаа ажээ. Марк Цукерберг энэ тухайгаа саяхан дуулгаад хүмүүсийн  хувийн мэдээллийг чандлан  нууцална гэдгээ онцоллоо. Түүний тайлбарласнаар фэйсбүүкийн баруун дээд буланд зүрхний хэлбэртэй цэс байх бөгөөд үүн дээр дарснаар болзооны тусгай өрөөнд орох ажээ.

Болзооны  хэсэгт орсон гэдэг нь фэйсбүүк найзуудад нь харагдахгүй бөгөөд фэйсбүүк дээр найз хүмүүстэй энд тааралдахгүйгээр зохицуулах юм байна. Тухайн хүний зөвхөн профайл зураг (фэйсбүүк профайлаас тусдаа), нэр (овог харагдахгүй) харагдах бөгөөд таалагдсан хүнтэй зөвхөн чаатлах боломжтой байх ажээ. Энэ  чаат нь фэйсбүүкийн мессенжерээс тусдаа гэсэн үг.

Фэйсбүүк дэхь 200 сая хүн ганц бие байгаа гэсэн тоо байгаа. Бид тэдгээр хүмүүст боломж нээж өгч тууштай удаан хугацааны харилцааг дэмжинэ гэж Цукерберг хэллээ. Болзооны хэсгээ хэзээнээс нээж ажиллуулах талаар тодорхой мэдээлэл тэрээр өгөөгүй бөгөөд ямартай ч энэ ондоо багтааж эхлүүлнэ гэдгээ хэллээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (2)
Зочин [66.181.189.174] 2019/01/09
HUN NEGEES ILUU HUNTEI SEX HIIH N BURHANII HUULIIG ZORCHIJ BNA GESEN UG
Зочин [103.212.116.85] 2018/05/18
sex
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..