© Dandaa.mn. 2011-2024
12-р сарын 4, Лхагва
Улаанбаатар °C
Нийгэм

Г.Ариунбуян: Амиа алдсан албан хаагчдынхаа гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье

Урд шөнө болсон ноцтой осолтой холбогдуулан ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян мэдээлэл хийлээ. Тэрээр "Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Шадар сайд, УОК-ын дарга болон комиссын бусад гишүүд газар нь ажиллаж нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар ханахын зэрэгцээ тухайн галд өрсөх эрсдэлтэй иргэдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулсан. Урьдчилсан байдлаар гурван хүн амь насаа алдсан. 

Галын шалтгааныг урьдчилсан байдлаар дүгнэж үзэхэд, байгалийн шингэрүүлсэн хий ачиж явсан автомашин уулзвар дээр эргэх хөдөлгөөн хийхдээ зайгаа анзаарахгүйгээр суудлын автомашинтай мөргөлдөж дэлбэрэлт үүссэн. Үүний улмаас манай онцгой байдлын байгууллаган Баянзүрх дүүрэг дэх 63 дугаар ангийн гурван албан хаагч амиа алдлаа. 40 метр шидэгдсэн ёмкост өртөж харамсалтайгаар амь насаа алдлаа. Албан хаагчдынхаа гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Цагдаагийн байгууллага хэргийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..