© Dandaa.mn. 2011-2020
Мэдээллийн урсгал ...


Сэтгүүлчийн ёс зүй нь бидний үнэт зүйл. Түүгээр дамжуулан мэдээллийн үнэн бодит, олон талын эх сурвалжаар баталгаасан мэдээллийг уншигч танд хүргэх нь бидний туйлын зорилго болно.
Dandaa.mn сайтад нийтлэгдсэн мэдээ, мэдээлэл, сурвалжлага, нийтлэл ярилцлага нь бусдын хууль ёсны эрх ашгийг хөндөхгүй, хүний баталгаатай эдлэх эрхийг дээдэлж, олон нийтийн өмнө хүлээх хариуцлагыг ямагт тэргүүн зэрэгт тооцон редакцын ёс зүйн зармуудыг баримтлан ажиллана.


ЁС ЗҮЙН ЗАРЧИМ


Ёс зүйн зарчмууд

Удирдамж /тайлбар

1. Мэдээллийг нягтлаж олон талын эх сурвалжаар баталгаажуулан олон нийтийг төөрөгдүүлэхгүй мэдээлэл авах эрхийг хүндэтгэн ажиллана.

  • Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ.
  • Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурьдахыг эрмэлзэнэ.
  • Нөлөөллийн болон мэдээллийн бүтээлийг ялгаж, мэдээнд үзэл бодол оруулахаас татгалзана.
  • Аливаа мэдээ, мэдээлэлд оролцогч 2 талын байр суурийг ямагт сонсоно. Хэт нэг талыг барьсан мэдээ, мэдээлэл нийтлэхээс татгалзана.
  • Нийтлэж, нэвтрүүлсэн мэдээлэл нь худал ташаа болох нь анхан шатны баримтаар тогтоогдсон, эсхүл хууль шатны байгууллагуудаар нотлогдсон тохиолдолд мэдээллийг нэн даруй залруулж, холбоотой этгээдээс албан ёсны уучлалт гуйж мэдээллийн тэнцвэртэй байдлыг хадгалана.

2. Мэдээллийг хууль бус аргаар олж авахгүй байх, хууль бус илтэд худалд мэдээллийг нийтлэхгүй байх

  • Сэтгүүлч нь албан ёсны баримт бичигтэй, Dandaa.mn төлөөлөх эрх бүхий гэдгээ нотолж өөрийгөө танилцуулж, ил тодоор ажиллах нь энэхүү мэргэжлийн үндсэн зарчим болно.
  • Хувийн гэрэл зураг, дүрс бичлэгийг ашиглах тохиолдолд тухайн хүний болон насанд хүрээгүй хүмүүсийн асран хамгаалагчийн зөвшөөрлийг авна.
  • Өөрийгөө хамгаалах чадваргүй буюу бусдаас хамаарал бүхий хүнээс мэдээлэл, гэрэл зураг авахдаа мэргэжлийн ёс зүйтэй хандана.
  • Насанд хүрээгүй хүнээс зөвхөн эцэг, эх асран хамгаалагчийнх нь зөвшөөрөлтэйгээр мэдээлэл авна, эс зөвшөөрсөн тохиолдолд мэдээлэл авахыг хатуу хориглоно

3. Аливаа иргэний арьс өнгө, яс үндэс, гарал угсаа, хүйсийн байдал, нас, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэнд, бэлгийн чиг баримжаа, шашин шүтлэг, гэр бүлийн байдлаар нь ялгаварлан гадуурхахыг хатуу хориглоно

  • Бүгд эрх тэгш байх зарчимыг баримтлана.

4. Үзэл бодлоо илэрхийлэх, шүүмжлэх, тайлбар хийх, эрхийг олон нийтэд олгоно.

Энэ нь аливаа мэдээний доор сэтгэгдэл бичих ингэхдээ хууль дүрмийн эрхийн хүрээнд хяналт тогтоох боломжоор хангасан байна.

5. Мэдээллийг мушгин гуйвуулах, бусдыг гүтгэх, доромжлох, мэргэжлийн давуу байдлаа урвуулан мэдээллийг хувийн зорилгод ашиглахгүй. Мөн мэдээлэх, эс мэдээлэхийн тулд аливаа хэлбэрийн авлига авахаас татгалзана.

 

6. Хувийн нууцад хүндэтгэлтэй хандана.

 

7. Бусдын уй гашуу, зовлон шаналалд хүндэтгэлтэй хандана.

 

8. Мэдээллийн нууц эх сурвалжаа чандлан хамгаална.

 

9. Төлбөрт нийтлэл, нэвтрүүлгийг тусгай тэмдэг, тэмдэглэгээгээр ялгана.

  • Далд зар сурталчилгааны аливаа хэлбэрээс татгалзана.
  • Хууль бус аливаа зар сурталчилгааг нийтлэхийг хатуу хориглоно.