Израилийн Батлан хамгаалах хүчний 7-р хуягт танкийн бригад болон явган цэргийн 1-р бригадын анги нэгтгэлүүд Газа хотын Шейх Ижлин болон Римал дүүрэгт Хамас бүлэглэлийн засгийн газрын хэд хэдэн байрыг эзэлсэн байна. Үүнд парламент, засгийн газрын цогцолбор, Газын зурвасын цагдаагийн төв байр зэрэг багтаж буй.
Мөн Газын зурваст зэвсэг үйлдвэрлэх, хөгжүүлэх үүрэг гүйцэтгэж байсан их сургуулийн сургалтын баазыг хяналтдаа авсан гэж мэдээллээ.
Өмнө нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан гэрэл зургуудад Голани бригадын цэргүүд парламентын ордон болон Газын цэргийн цагдаагийн төв байр дотор байгааг харуулсан байна.
Газад нэвтэрснээс хойш Израилийн 45 цэрэг, сөргөлдөөн эхэлснээс хойш нийтдээ 364 цэрэг офицер амь үрэгджээ.