Дэлхийн банкны санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газар, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)-наас Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх (МАА-н ЭЗЭН) төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
Энэхүү төслийн хүрээнд Монгол Улсын мал аж ахуйн салбарын хүний нөөцийг дэмжих зорилгоор их, дээд сургуулийг мал аж ахуй, мал эмнэлэг, бизнесийн удирдлага, мэдээллийн технологи болон бусад холбогдох мэргэжлээр сүүлийн жилүүдэд төгссөн залуу мэргэжилтнүүдэд мэргэжлийн хийгээд ажлын талбар дээр практик ур чадвар олгох “Залуу мэргэжилтэн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн байна.
“Залуу мэргэжилтэн хөтөлбөр” нь залуу мэргэжилтнүүдэд төслийн удирдлагын талаар мэдлэг олгох, мэдлэгээ дээшлүүлэх, тухайн ажлын байранд түшиглэн ур чадвараа нэмэгдүүлэх, асуудал шийдвэрлэх чадвараа хөгжүүлэх, шинэлэг шийдэл нэвтрүүлэх боломжийг олгох замаар ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх зорилготой юм.
“Залуу мэргэжилтэн хөтөлбөр”-т хамрагдсанаар:
-Өөрийн мэдлэг, ур чадварыг практикт ашиглах
-Мэргэжлээрээ өсөн дэвжихэд туслах сэдвүүд болон төслийн удирдлага, хувь хүний хөгжлийн сургалтуудад хамрагдах
-Ажлын байран дээр удирдан чиглүүлэх зөвлөх /ментор/ болон өдөр тутмын үйл ажиллагаанд туслах /супервайзер/-уудын удирдлагаар мэргэжлийн ур чадвараа ахиулах
-Гэрээний хугацаанд өрсөлдөхүйц цалин урамшуулал авах боломжтой.
Хөтөлбөрт хамрагдах залуу мэргэжилтэн нь дараах ажлын байранд ажиллана. Үүнд:
№ |
Залуу мэргэжилтэн хүлээн авч ажиллуулах байгууллага, нэгж |
Залуу мэргэжилтнийг мэргэшүүлэх ажлын байрны нэр |
1 |
ХХААХҮЯ, Бодлого төлөвлөлтийн газар (БТГ) |
Эдийн засгийн судалгаа, дүн шинжилгээ хариуцсан ажилтан |
2 |
ХХААХҮЯ, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар |
МАА-н салбарын мэдээллийн нэгдсэн сан хариуцсан мал аж ахуйн ажилтан |
3 |
ХХААХҮЯ, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар |
Өгөгдлийн шинжилгээ, судалгаа хариуцсан ажилтан |
4 |
ХХААХҮЯ, БТГ-ын Мэдээллийн технологи, статистикийн хэлтэс |
Өгөгдөл, системийн шинжилгээ хариуцсан ажилтан |
5 |
ХХААХҮЯ, БТГ-ын Мэдээллийн технологи, статистикийн хэлтэс |
Программ хангамж, аюулгүй байдал хариуцсан ажилтан |
6 |
ХХААХҮЯ, БТГ-ын Гадаад хамтын ажиллагааны хэлтэс |
Олон Улсын байгууллага, төсөл хөтөлбөр хариуцсан ажилтан |
7 |
ХХААХҮЯ, БТГ-ын Гадаад хамтын ажиллагааны хэлтэс |
Америк, Австрали, Ойрх дорнодын орнуудын хамтын ажиллагаа хариуцсан ажилтан |
8 |
Мал эмнэлгийн ерөнхий газар |
Статистик тоон мэдээлэл, өгөгдлийн шинжилгээ, судалгаа хариуцсан ажилтан |
9 |
Мал эмнэлгийн ерөнхий газар |
Мэдээллийн технологи, программ хангамж, өгөгдлийн сан хариуцсан ажилтан |
10 |
Мал эмнэлгийн ерөнхий газар |
Хил дамжин халдварладаг өвчний асуудал хариуцсан ажилтан |
11 |
Мал эмнэлгийн ерөнхий газар |
Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ажилтан |
12 |
МЭЕГ, Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори |
Молекул биологийн шинжилгээ сулдалгаа хариуцсан ажилтан |
13 |
МЭЕГ, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори |
Хүнсний эрүүл ахуй, үлдэгдлийн шинжилгээ хариуцсан ажилтан |
14 |
МЭЕГ, Нийслэлийн мал эмнэлгийн газар |
Хүнсний эрүүл ахуй, үлдэгдлийн шинжилгээ хариуцсан ажилтан |
15 |
МАА-н ЭЗЭН төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж |
Санхүүгийн шинжээч, эдийн засгийн ажилтан |
16 |
МАА-н ЭЗЭН төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж |
Байгаль орчин, нийгмийн асуудал хариуцсан ажилтан |
17, 18 |
МАА-н ЭЗЭН төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж |
Мал аж ахуйн ажилтан |
19 |
МАА-н ЭЗЭН төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж |
Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээний ажилтан |
20 |
МАА-н ЭЗЭН төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж |
Мэдээллийн технологи, экстейншны ажилтан |