© Dandaa.mn. 2011-2024
5-р сарын 21, Мягмар
Улаанбаатар °C
Улаанбаатар

Д.Сумъяабазарын үеэл Хууль зүйн яамны ТНБД-д горилж байна

“Ногоон” автобусны хэргээр шалгагдаж байгаа хотын экс дарга Д.Сумъяабазар огцорсны дараа түүний ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх болж дэвшсэн. Тэгвэл одоо Гадаадын иргэн, харьяатын газрыг түр орлон гүйцэтгэгчээр даргалж байгаа Н.Ууганбаяр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар очихоор горилж байгаа аж. Тэрбээр  Засгийн газар дээр томилогдох тохироогоо хийчихсэн хэмээн өөрийгөө гадаад, дотоодын төлөөлөгчдөд дараагийн Төрийн нарийн бичгийн дарга хэмээн танилцуулах болсон байна. Улмаар цагдаа нарын дунд хотын дарга асан Д.Сумъяабазар тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар үеэл дүү Н.Ууганбаярыгаа томилуулан “ногоон” автобусны хэргээ аргалуулах гэж байна гэсэн хардлага явж эхлэв.

Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазарын үеэл Н.Ууганбаяр тийм ч дардан намтартай нэгэн биш. Түүнийг Авлигатай тэмцэх газраас албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр, Тагнуулын ерөнхий газраас төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах гэсэн үндэслэлээр шалгаж байсан юм. Тэрбээр Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинг тагнаж чагнасан, төрийн эсрэг хуйвалдаан зохион байгуулсан гэдэг хурандаа нарын нэг гэх хууль зүйн салбарын бугшсан асуудлуудад орооцолдож байлаа. Түүний хэргийг шалгах явцад УИХ-ын гишүүн ахынхаа гэрт толгой хорогдон аргалж,  МАН-ынхан Засгийн эрх авсны дараа хэргээ хэрэгсэхгүй болгуулсан. Гэхдээ цагдаагийн хурандаа цолоо хураалгуулж, ахынхаа татаасаар Гадаадын иргэн, харьяатын газрыг даргалах болсон юм. COVID-19 цар тахлын хуулийн хүрээнд сонгон шалгаруулалтгүйгээр томилогдож байлаа.

Түүний одоо горилж буй Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байсан П.Сайнзориг хотын даргын орлогчоор томилогдоод багагүй хугацаа өнгөрч буй. Энэ хугацаанд Төрийн нарийн бичгийн дарга горилж байгаа Н.Ууганбаяр хотын дарга асан Д.Сумъяабазарт нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатарыг танилцуулж байжээ. “Ногоон” автобусны хэргээр шалгагдах явцдаа өөрийгөө хутгалсан Н.Жавхлантбаатар нь мөн л цагдаагийн хурандаа бөгөөд Н.Ууганбаярын бүлэглэлийн хүн. Мөн хурандаа асан Н.Ууганбаяр нь эхнэрийн талаараа хятадуудтай нарийн холбоо сүлбээтэй гэдгийг салбарынхан нь гэрчилдэг.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..