Израилын Газын зурваст өгч буй агаарын цохилтод барьцааны хүмүүс өртсөн тухай Anadolu Ajansi агентлагийн мэдээллээ. Хамасын зэвсэгт жигүүр Аль-Кассамын бригад 10-р сарын 7-ноос хойш Израилын агаарын довтолгооноос Газын зурваст барьцаалагдсан 60 израиль хүн амь үрэгдсэн гэж бямба гарагт мэдэгдэв.
Бөмбөгдөлтөд өртсөн байгууламжуудын нурангин дороос 23 хүний цогцсыг олжээ. Аль-Кассамын бригад цэргүүд болон энгийн иргэдийг оролцуулаад 200-250 хүнийг барьцаалж байгаа гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан юм.
Израилын армийн мэдээлснээр Газад Палестины эсэргүүцлийн бүлэгт 242 израиль хүн хоригдож байна.