© Dandaa.mn. 2011-2024
11-р сарын 22, Баасан
Улаанбаатар °C
Улс төр

Сангийн сайд Б.Жавхлан сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.

-УИХ-аар 2024 оны төсвийг багцалсны дараа гэнэт 300 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт гарч ирлээ гэдэг асуудал яригдаж байна. Эл хөрөнгө оруулалт Сангийн яаманд хамааатай юу, хамаагүй юу?

-Сангийн яам, Засгийн газар бүх төсвөө төлөвлөөд 2024 оны төсвийн төслийг есдүгээр сарын 29-нд УИХ-д өргөн барьсан. Тэрнээс хойш оролцдоггүй.  УИХ Монгол Улсын нэгдсэн төсвийн хуулийг арваннэгдүгээр сарын 15-нд батлах хуультай.  Батлагдаад ирсний дараа Засгийн газар төсвийн хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй.  УИХ-аар төсвийн хуулийг хэлэлцэх шатанд Засгийн газар бодлогын хувьд оролцдоггүй.

-Ирэх оны төсвийн хуульд Дархан-Уул аймагт нэлээн том хөрөнгө оруулалтууд тавигдсан?

-Сайдуудтай аймаг болох Дархан, Хэнтийд хөрөнгө оруулалт тавьчихлаа гээд хардах байх. Дархан надтай надгүй хөгжсөөр байгаа. 120 мянга гаруй хүн амтай Монгол Улсын хоёр дахь том хот болж хөгжиж байна. Цаашдаа ч надгүйгээр хөгжинө. Дархан хүн амыг хэдий чинээ татна төдий чинээ Улаанбаатар хотын түгжрэл бууря, орон нутгаас Улаанбаатар хот руу ирэх их нүүдэл багасах юм. Нийгмийн суурь үйлчилгээ болох дэд бүтэц, эрүүл мэнд, боловсрол нь хүн ам шингээх чадвартай болж гэмээнэ тэнд төвлөрөл бий болно. Хөдөө  орон нутаг руу хөгжил Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд явах юм бол тийшээ дэд бүтцээ тавьчихсан. Эдийн засгийн төвлөрөл үүсэх бүрэн боломжтой. Өнгөрсөн зуунд байгуулсан потенциалны суурь байхад энд Сангийн сайдтай хөрөнгө оруулалт тавьж болохгүй гэж боож болохгүй.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..