“Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг сайжруулах дэлхийн 7 хоног” жил бүрийн арваннэгдүгээр сарын 18-24-ны өдрүүдэд дэлхий даяар зохион байгуулагддаг. Энэ арга хэмжээг ДЭМБ, НҮБ-ын ХХААБ, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр зэрэг олон улсын байгууллагуудаас дэмжин улс орны Засгийн газруудтай хамтран зохион байгуулж дэлхий нийтээр уламжлал болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тус аяны гол зорилго нь бичил биетний тэсвэржилтийн талаар хүн амын мэдлэгийг сайжруулах, олон нийт, эмнэлгийн мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчдын дундах сайн дадлыг дэмжихэд орших юм.
Энэ жилийн хувьд “Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг сайжруулах дэлхийн 7 хоног”-ийг “Бичил биетний тэсвэржилтээс хамтдаа сэргийлье” уриан дор олон нийтэд чиглэсэн ажлууд хийхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, Дэлхийн банкны санхүүжилтээр Монголын Мал эмнэлгийн ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас хамтран сэтгүүлчилтэй уулзалт хийх, мал эмнэлгийн оюутнууд дунд “Бичил биетний тэсвэржилтийг хэн сайн мэдэх вэ” сургалт, 21 аймгийн малын эмч нарын дунд онлайн хурал, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Нэг эрүүл мэнд-Бичил биетний тэсвэржилт” сэдвээр мэдээлэл өгөх ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Бичил биетэн гэдэгт нян, вирус, мөөгөнцөр, шимэгчийг хамааруулах бөгөөд бичил биетнийг устгадаг эсвэл түүний үржил, хөгжлийг нь саатуулах үйлчилгээ үзүүлдэг аливаа эм, бэлдмэлийг бичил биетний эсрэг эм (ББЭЭ) гэнэ. Харин бичил биетний тэсвэржилт (ББТ) гэдэг нь өвчин үүсгэгч нян, вирус, шимэгч хорхой, мөөгөнцөр зэрэг бичил биетэн ББЭЭ-нд дасал болж эмчилгээ, үйлчилгээ үр дүнгүй болохыг хэлдэг байна. Бичил биетний тэсвэржилт үүсэх үндсэн шалтгаан нь иргэд бичил биетний эсрэг эмийг хэтрүүлэн хэрэглэх, эсвэл дутуу, буруу давтамжтай зохисгүй хэрэглэх явдал аж. Мөн малчид, тариаланчид бичил биетний эсрэг эмийг мал аж ахуй, тариалан эрхлэлтэд зохисгүй, хяналтгүй хэрэглэснээр бичил биетний тэсвэржилтийн тархалтыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлдэг ажээ.
Хүн, малд хамгийн өргөн хэрэглэдэг бичил биетний эсрэг эм бол та бидний сайн мэдэх антибиотик. Эм, бэлдмэлд тэсвэртэй болсон бичил биетнийг устгах нь нэн төвөгтэй бөгөөд мал, амьтны ялгадсаар гадагшилж хөрс, ус зэрэг хүрээлэн буй орчинд тархах, мөн малын мах, сүү, хүнсний ногоо зэргийг хүн хэрэглэх үед эмэнд тэсвэржсэн нянгийн халдварт өртөх аюултай. Иймд бичил биетний тэсвэржилтээс хамтдаа сэргийлэхийг мэргэжилтнүүд хэлж байлаа.
Дэлхийн банкнаас ирүүлсэн судалгаанд манай улсын нийт малчдын 85 хувь нь өвчтэй малдаа дун мэдэн эм өгдөг гэсэн мэдээлэл байв. Энэ шалтгаанаар зарим аймагт малын халдварт өвчин буурахгүй байгаа ба Дэлхийн банкнаас малын халдварт өвчин өндөртэй 12 аймгийн 80 суманд Малын эрүүл мэндийн бүрэлдэхүүн хэсэг бүхий Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа аж. Мал эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, мал гоц халдварт өвчингүй эрүүл бүс болгох ажилд бодит хувь нэмэр оруулахад чиглэх уг төслийн хүрээнд улсын гурав, бүсийн хоёр, аймгийн таван лаборатори нийт 10 оношлогооны лабораторийг шинэчлэхийн зэрэгцээ 500 малын эмчийг мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалтад хамруулах өндөр ач холбогдолтой юм.
Бичил биетний тэсвэржилтээс үүдэлтэй тоон мэдээлэл!
Бичил биетний тэсвэржилтийн тархалтыг багасгаж болох хүчин зүйлс: