© Dandaa.mn. 2011-2024
12-р сарын 4, Лхагва
Улаанбаатар °C
Нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх амиа алдсан цэргийн ар гэрийнхэнтэй холбогдож, эмгэнэл илэрхийлжээ

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид цэргийн алба хааж байсан 21 настай залуу өчигдөр буюу 2023 оны арваннэгдүгээр сарын 11-ний өглөө амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. 

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх талийгаач цэргийн ар гэрийнхэнтэй холбогдож, эмгэнэл илэрхийлсэн байна.  Мөн Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бригадын генерал Д.Баасандамбыг үүссэн асуудалд хөндлөнгийн хяналт тавьж, анхаарч ажиллахыг үүрэг болгожээ. 

2023 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 06:21 минутад хугацаат цэргийн алба хаагч нас барсан гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлага, мэдээллийн дагуу Мөрдөн байцаах алба, Хан-Уул дүүргийн цагдаагийн газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар зэрэг холбогдох алба, нэгжээс Прокурорын байгууллагатай хамтран хойшлуулшгүй ажиллагааг хийж гүйцэтгэж буй.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..