© Dandaa.mn. 2011-2024
12-р сарын 4, Лхагва
Улаанбаатар °C
Дэлхийд

Путин топ генералуудтайгаа Ростов-на-Донуг эргэв

ОХУ-ын ерөнхийлөгч Путин Пүрэв гаригт Ростов-на-Дону хот дахь Өмнөд цэргийн тойргийн штабт зочилжээ. Өвөл болох гэж байгаатай холбогдуулан дайны нөхцөл байдлыг үнэлэх зорилготой ийнхүү цэргийн штабаар зочилсон байна. Энэ нь сүүлийн нэг сарын хугацаанд хоёр дахь удаагаа цэрэг армийг эргэсэн тохиолдол болов. 

Пүрэв гаригийн орой Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгу, Жанжин штабын дарга Валерий Герасимов нар Путиныг угтан авч буй бичлэгийг төрийн мэдээллийн агентлаг хуваалцжээ. Ростов-на-Дону хот Украины зүүн өмнөд хилээс 100 гаруй километрийн зайд оршдог. Путин энд шинэ төрлийн цэргийн техниктэй танилцаж, дайны явцын талаар мэдээлэл авсан гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэв.

Тэрбээр Казахстанд айлчлаад буцах замдаа Ростов-на-Донугаар дайрчээ. Украин дахь дайнтай холбоотойгоор Орос болон барууныхны харилцаа хурцадсан тул Путин Зөвлөлтийн хөрш, эдийн засгийн гол түнштэйгээ харилцаагаа бэхжүүлэх зорилгоор ийн айлчилсан байна. 

Путиныг Ростов-на-Донуг эргэх үеэр Оросын арми Украинд нисгэгчгүй онгоцоор халджээ. Днепропетровск, Харьков, Николайев, Полтава, Киев мужуудад таван нисгэгчгүй онгоц, нэг пуужинг саатуулсан гэж Украины Агаарын цэргийн хүчин мэдэгдэв.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..