© Dandaa.mn. 2011-2024
11-р сарын 22, Баасан
Улаанбаатар °C
Дэлхийд

Владимир Путин 2030 он хүртэл төрийн эрх барина

Владимир Путин ирэх оны гуравдугаар сард болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж, 2030 он хүртэл төрийн эрхийг барихаар шийдсэн тухай Reuters агентлаг мэдээллээ. 

Кремлийн нэрээ нууцалсан эх сурвалж Путины зөвлөхүүд сонгуулийн кампанит ажилд бэлтгэж эхэлсэн тухай тус агентлагт өгүүлжээ. Сүүлчийн санал асуулгаар иргэдийн 80 хувь нь түүнийг дэмжиж байгаа тул сонгуулийн үр дүнд эргэлзэх хэрэггүй хэмээн Reuters онцоллоо.

“Шийдвэр гарсан, тэр нэрээ дэвшүүлнэ” гэж төлөвлөгөөтэй нь танилцсан гэх өөр нэг эх сурвалж мөн өгүүлжээ.

Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Ерөнхийлөгч энэ асуудлаар ямар ч мэдэгдэл гаргаагүй, ямар ч сонгуулийн кампанит ажил зарлаагүй байна” гэж мэдэгдлээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2024 оны гуравдугаар сарын гурав дахь ням гарагт буюу 17-ний өдөр болох товтой байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..