© Dandaa.mn. 2011-2024
11-р сарын 22, Баасан
Улаанбаатар °C
Дэлхийд

АТГ: Ногоон автобусны хэрэгт шалгаж буй 25 хүний нэрийг хэлэхгүй

Авлигатай тэмцэх газраас ногоон автобусны хэргээр 25 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна гэдэг мэдээлэл өглөө. Нийслэлийн прокурорын газраас "Одоогоор нэр зааж мэдээлэл өгөх боломжгүй. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэдэг хариултыг өгсөн юм. АТГ-аас өнгөрсөн сард дээрх автобусны хэрэгтэй холбогдуулж мэдээлэл хийх үеэрээ “Нэр бүхий компани хуулийн этгээдэд эдийн засгийн давуу байдал олгосон гэдэг нөхцөл байдал тогтоогдсон. Одоогоор 11 иргэн, албан тушаалтны 16 обьектод нэгжлэг хийн, 25 хүнийг эрүүгийн хэрэг яллагдагчаар татсан.

Нэр бүхий яллагдагч нарын 31 үл хөдлөх хөрөнгө, арилжааны банкинд дахь 3.4 сая ам.долларын шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тавьсан. БНСУ-ын нэр бүхий дөрвөн хүн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Энэ дөрвөн хүний хоёрыг цагдан хорьсон, хоёр хүнд нь хилийн хориг тавьсан" гэж тодотгож байв.

Нийслэлийн нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийх хүрээнд “Тэнүүн огоо” компани нь Вьетнам улсад угсарсан 100 ширхэг автобусыг нууцад оруулан, тендер зарлалгүйгээр оруулж ирсэн нь хууль зөрчсөн төдийгүй хуудуутай худалдан авалт хийсэн болох нь батлагдаж, өнгөрсөн сараас эхлэн АТГ тус асуудлаар холбогдох албаны хүмүүсийг саатуулан шалгах болсон. Худалдан авалтад холбогдох хүмүүсийг шалгаж байгаа ч нөгөө талд ногоон автобусыг буцаасан эсэхийг иргэд сонирхож байна. Тэгвэл энэ талаар нийслэлээс өгсөн мэдээллээр, “Тэнүүн огоо” компаниас автобус авахгүй гэдгээ мэдэгдсэн. Автобуснуудыг буцаах эсэхийг тус байгууллага шийднэ гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..