© Dandaa.mn. 2011-2024
5-р сарын 8, Лхагва
Улаанбаатар °C
Эрүүл мэнд

ХӨСҮТ: Маск тогтмол зүүдэг, ариун цэвэр сахидаг хүмүүст халдвар илрэхгүй байна

ЭМЯ-наас өнөөдрийн /2020.12.18/ ээлжит мэдээллээ өглөө. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:  Өчигдөр /2020.12.17/ нийт 9070 хүнд шинжилгээ хийхэд 18 хүнд халдвар илэрсэн. Энэ нь нийслэлийн БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт үүссэн голомтоос өчигдөр хоёр, өнөөдөр 18 нийтдээ 20 тохиолдол боллоо. БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт 379 хүнийг тусгаарлан ажиглаж байна. Ойрын хавьтал болсон эмч гэх мэт 266 хүнээс шинжилгээ хийхэд одоогоор халдвар илрээгүй байна. Үүсээд байгаа голомтыг тухайн голомтод нь хянах аргаар тандаж байна. Эмнэлгийн ажилчид болон өвчтөнүүдийн ар гэрийг гэрт нь тусгаарлаж байна.

Тиймээс ард иргэд айх хэрэггүй. Маск тогтмол зүүдэг, ариун цэвэр сахидаг хүмүүст халдвар илрэхгүй байх тохиолдол ажиглагдаж байна. Халдварын эх уурхайг тогтоодоггүй. Цар тахлын шинэ вирус хаана ч явж болно. Бид ард иргэдийнхээ дунд халдварыг тархааж алдахгүй байхын тулд боломжит бүх зүйлээ хийж байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..