© Dandaa.mn. 2011-2024
10-р сарын 12, Бямба
Улаанбаатар °C
Нийгэм

Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга асан, хурандаа Д.Цогтбаатар

Онцлох ЭШЛЭЛҮҮДИЙГ хүргэж байна.

-2012 оны сүүлээр БНСУ-ын Солонгосын иргэн Ү Тэ Гуан өөрийн бие төлөөлөгчөөрөө дамжуулан 19 хуудас өргөдөл, плаш дискийн хамт өгсөн. Тухайн өргөдөлд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ЕТГ-ын дарга П.Цагаан, Гадаад хэргийн сайд байсан Пүрэвсүрэн нар Солонгост сууж байсан элчин Жагрийн Сүхээ гэдэг хүнээр дамжуулан 3.7 сая ам.долларыг залилан авсан. Үүнийг 1 сая ам.долларыг нь улстөрийн сонгуульд ашиглана гэж нэхсэн.

-Хуулийн байгууллагуудад олон удаа хандсан ч ямар ч үр дүнд хүрээгүй тул сөрөх тагнуул болох надад хандсан. Хуулиараа харъяаллын дагуу АТГ-т шилжүүлэх л үүрэгтэй байсан. Тухайн үеийн АТГ-ын дэд дарга Б.Хурцад шилжүүлсэн. Гэвч шалгах нь битгий хэл хаанаас гараад ирэв гэж сураглаж, 19 хуудсыг төрийн нууц гэж үзсэн. Улмаар нууц материал задруулсан гэж надад таван жилийн ял оноосон.

-Солонгосын иргэн Ү Тэ Гуан нь утааны эсрэг сайн санааны ажлаар мөн тодорхой бизнес хийх агуулгаар Монгол Улсад орж ирж байсан бололтой.

Уул уурхайн яаман дээр Солонгосын талынхныг уул уурхайн лиценз өгнө хэмээн танилцуулсан байсан. Тухайн уурхайг Эрдэнэбилэг гэх хүнийх гэж танилцуулсан. Ингээд Ү Тэ Гуан монгол талаас Жагрийн Сүхээд 3.7 сая ам.доллараа өгсөн байна. Геологийн хайгуулын өрөм тавиад үзтэл нэг ч грамм алт байхгүй байсан.

-Б.Хурцад очсон солонгосын иргэний өргөдлийг мэдсэн хүн бүрийг мөрдөн мөшгиж эхэлсэн. Эхлээд надад эрүүгийн хэрэг үүсгэсэн. “Тагнуулын нууц мэдээллийг авч ирээд бидэнд өгөөд задруулчихлаа” гэсэн.

-Б.Хурц бид 2 хувийн эс хонзонтой. 2005 онд бид ТЕГ-т хамт ажиллаж байсан. Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болоод Билэгтийг ТЕГ-аар томилж, жирийн ажилтан байсан Б.Хурцыг шууд газрын орлогч болгосон. Би хэлтсийн дарга байлаа. Тухайн үед “Гаалийн” Баатарын хэргийг ТЕГ шалгаж байсан юм. Энэ хэргийн хүрээнд Говь-Алтайн “Бургастай”-н боомтын гаалийн улсын байцаагч Амгаланбаатар гэдэг хүн ноолуур хил давуулсан хэргээр шалгагдаж байсан. Шалгуулж байх хугацаандаа өөрийн хэргээ аргалуулахын тулд Б.Хурцад 50 сая төгрөгийн хахууль өгчихсөн. Миний удирдлага дор ажиллаж байсан хүнийг Б.Хурц явуулж, Амгаланбаатараас мөнгө авахуулсан байдаг юм.

-Гаалийн Баатарын хэргийг прокурорт шилжүүлэх үед Б.Хурцад би удаа дараа шаардлага тавьсан. “50 сая төгрөгийг нь өг. Наадах чинь авлигын гэмт хэрэг. Гэмгүй ажилтныг яагаад авлигын гэмт хэрэгт холбогдуулчхаж байгаа юм бэ” гэж хэлсэн.

-50 сая төгрөгийн авлигын хэрэгтээ Б.Хурц сэжигтнээр татагдан шалгагдаж, хэргээ хүлээгээд 2006 оны Өршөөлийн тухай хуульд хамрагдаж суллагдсан үйл явдал болсон.

-Надад найман зүйл ангиар буруутгаж, өвлийн хүйтэн таавчигтай хорих анги хооронд зөөж, хүний эрх зөрчсөн.

-Тохсон хэргүүдийнх нь нэг нь Германы иргэнийг онц хэрцгийгээр бүлэглэн хөнөөсөн гэх хэрэг. Машиныг нь унаад, гар утсыг нь бариад явж байна гэдэг худал мэдээллийг нэр бүхий хүмүүс тараасан. Гэвч яг тухайн үед ОХУ-д гэр бүлийн хамт ажиллаж, амьдарч байсан. Цагдаагаас шуурхай шалгаж, прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгосон.

-Хамгийн эмгэнэлтэй нь “Төрийн нууц задруулсан” гэх хэргээр таван жилийн ял оноож, “Аврант”-ын хорих ангид 2015 оны үед хоригдсон. Гэтэл 2004, 2005 оны үед надад алуулсан гэж байсан Германы иргэн 2015 онд “Голомт хотхон”-оос гарч ирж байсан.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..