© Dandaa.mn. 2011-2024
10-р сарын 12, Бямба
Улаанбаатар °C
Дэлхийд

ОХУ-д хандах Трампийн хандлагыг Дуда " эргүүлэв"

Үүний хамгийн том хүч нь ерөнхийлөгч Анжей Дудагийн нөлөөллийн ачаар болсон гэж яаран зарлав. Тусламжийн багц батлах шийдвэрээс хэдхэн хоногийн өмнө тэрбээр Нью-Йорк дахь алтаар чимэглэсэн нэртэй цамхагт Трамптай уулзаж, Украины цэргийн хэрэгцээний асуудлаар хоёр цаг хагас ярилцсан.

Мөн Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсонтой уулзжээ. "PiS"-ийн хууль тогтоогч Дариуш Матецки "Оросын империализмтай тэмцэх хүчирхэг нөөцийг олж авсан ерөнхийлөгч Анжей Дудад маш том баяр хүргэе! Ерөнхийлөгч Анжей Дуда Польш болон бүхэл бүтэн бүс нутгийн төлөө сайн ажиллаж чадлаа" гэж бичиж байжээ.

Ерөнхий сайд Дональд Туск болон "PiS"-ийн хууль тогтоогчид Европын холбооноос авхуулаад үр хөндөлт, олон нийтийн телевиз, хууль, шинэ нисэх онгоцны буудал барих төсөл, цахилгаан машин зэрэг бүх зүйл дээр удаан хугацааны турш санал мөргөлдөж буй.

Гэхдээ тэд Дональд Трампын бодлыг Оросоос бусад зүйл дээр төвлөрүүлж чадна гэдэгтээ санал нэгдэж байгаа юм.  "Нью-Йоркийн уулзалтын үеэр ерөнхийлөгч Польшийн засгийн газрын зөвлөмжийг хүлээн авч, аюулгүй байдлын асуудлаар Польшийн байр суурийг илэрхийлсэн гэдэгт би итгэж байна. Эдгээр асуудалд бид хамгийн их ойлголцож, маргаан үүсгэхгүй гэдэгт итгэж байна" гэж ерөнхий сайд Туск сөрөг намын ерөнхийлөгч Дудагийн талаар үзэл бодлоо илэрхийлсэн. Учир нь хоёр удирдагч болон тэдний нам Оросоос учирч буй эрсдэл, Дональд Трамп хоёрдох удаагаа АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдон "NATO"-гоос гарч болзошгүй зэрэг асуудалд санаа зовж байна.

"The Late Show" нэвтрүүлгийн хөтлөгч Стивен Колберт Польшийн ерөнхийлөгчийг "Трампыг сорж, уулзсан" гэснээр Дудагийн ялалт элэглэл болж хувирчээ. Үүнд  "PiS"-ийн удирдагчид дургүйлхсэн юм.

Гэхдээ шоглоомыг эс тооцвол,  Украинд туслах талаар Трамп болон Бүгд найрамдах намын бодлогод өөрчлөлт орсон үед Дудагийн уулзалт тохиосон юм. Уулзалтаас нэг өдрийн  өмнө, Путиныг сайшааж, Украиныг өөрийн улс төрийн асуудалд буруутгаж байсан Трамп “Бүгд санал нийлж байгаачлан Украины оршин тогтнол, хүч чадал Европт илүү чухал байх ёстой” гэж мэдэгджээ.

МИНИЙ НАЙЗ ДУДА

Дональд Трамп эгогоо хооллох хамгийн дуртай. Харин үүнийг Дуда болон "PiS"-ийн хууль тогтоогчид хамгийн сайн мэддэг. "PiS"-ийн улс төрчид АНУ-ын консерватив цугларалтуудад тогтмол илтгэл тавьдаг ба Дуда 2020 оны сонгуульд ялалт байгуулсан Жо Байденд баяр хүргэсэн олон улсын цорын ганц хүмүүсийн нэг байжээ. Үүнээс өмнө,"PiS"-ийн засгийн газар 2018 онд АНУ-ын цэргийн баазыг Польшд байгуулахын тулд нэрийг нь "Fort Trump" гэж нэрлэх санал хүргэх тухай бодож  байв.

Унгарын Ерөнхий сайд Виктор Орбаны хамт Польшийн "PiS" нь Трампын дэмждэг  Европын намуудын нэг хэсэг байсаар ирсэн. Түүнчлэн, Бүгд найрамдах намаас нэр дэвшиж буй Трамп  Нью-Йоркт уулзалдах үедээ  Дудад дуртай гэдгээ гайхуулсан.

"Дуда бол миний найз. Бид дөрвөн сайхан жилийг хамтдаа өнгөрүүлсэн. Магадгүй бид үүнийг дахин үргэлжлүүлэх хэрэгтэй. Бид Польш улсыг маш их хүндэлдэг шиг ерөнхийлөгчийг маш их хүндэлдэг" гэж Трамп хэлж байжээ. Хэдийгээр Польшийн одоогийн засгийн газар Трампаас ихэд болгоомжилж байгаа ч Туск өмнө нь түүнийг  "Украины эсрэг үзэл бодол", "Оросыг дэмжигч хандлага" гэж дуудаж байжээ. Тиймээс өнгөрсөн гуравдугаар сард  Гадаад хэргийн сайд Радослав Сикорски Польшийн үндсэрхэг үзэлтнүүд болон консерватив үзэлтнүүдийг Трамптай тогтоосон онцгой харилцаагаа ашиглахыг уриалсан юм.

"Украинд дэмжлэг хэрэгтэй … тиймээс би манай үндсэрхэг үзэлтнүүд, Дональд Трампыг дэмжсэн хүмүүст хандан уриалж байна. Польшийн олон нийтэд [түүнтэй] онцгой харилцаатай гэж итгүүлэх хэрэгтэй. Хэрэв үнэн бол энэ нөлөөг ашиглах цаг нь юм" гэж  Сикорски мэдэгдэсэн.

Мөн Дудагийн Украины талаарх үзэл бодлыг баталгаажуулсан гэж ажиглагчид үзсэн. Гадаад харилцааны дарга өнгөрсөн долоо хоногт "POLITICO"-ийн толгой компани болох Аксел Спрингерт өгсөн ярилцлагадаа Украины талаарх Трампын байр суурь "зарим хүмүүсийн бодож байгаа шиг хар цагаан биш" гэж хэлжээ. Сикорски ярилцлагадаа "Европын орнуудыг  бид бүгдийг батлан хамгаалахад илүү их мөнгө зарцуулахыг уриалсан нь Трампын зөв байсан" гэж хэлсэн ба  Трамп "дайны өмнө бусад хүмүүс санал болгоогүй байхад " Украинд танк эсэргүүцэх пуужин илгээсэн гэж мэдэгджээ.

ЭРХ МЭДЭЛД ШИВНЭЖ БАЙНА

Бүгд найрамдах нам дахь радикалуудыг дэмжин тусламжийн багцыг хэрэгжүүлэхийн тулд ажиллаж байсан Жонсонтой Дуда уулзаж байв. Германы Маршаллын сангийн Польш дахь төлөөлөгчийн газрын дарга Михал Барановски "Дуда бол манай Бүгд найрамдах намын шивнэгч" гэж өмнө нь "POLITICO"-д ярьсан. Тэдний хувьд Польшын эрх ашгийг хамгаалахын тулд Дуда байж болох бүхий л өндөр, эрх мэдэлтнүүдтэй сайн харилцаа тогтоохыг эрмэлзэж байна. Гэсэн хэдий ч Дудагийн үүргийг өндрөөр үнэлж болно. АНУ-ын улс төрийг гаднынхан эрс өөрчлөх нь ховор тохиолдол юм.

Дуда болон "PiS" хоёр дангаараа Трампын Украины талаарх бодлыг өөрчилсөн байж магадгүй гэсэн санааг Брюссель дэх Тускийн баруун гар Европийн холбооны хууль тогтоогч Анжей Халицки тохуурхжээ.

"Дэмий юм" гэж тэрбээр "POLITICO"-д ярьж, "PiS"-ийн хууль тогтоогчид дан ганцаар АНУ-ын ерөнхийлөгчийн санааг эргүүлж чадахгүй гэж үзсэн. Гэхдээ Тускын засгийн газар Трампын санааг татаж  байх нь давуу тал гэж харж байна. "Заримдаа та хүссэн зүйлээ авахын тулд хэд хэдэн төгөлдөр хуур тоглож, өөр өөр дипломат сувгийг ашиглах хэрэгтэй болдог" гэж Халички хэлжээ. Гэсэн хэдий ч Дудагийн Трамптай уулзаж, улмаар Украины асуудлаарх өнгө аясыг өөрчилсөн нь Польшийн ятгалга гэхээсээ илүү санамсаргүй цаг хугацаанаас болсон гэдэгтэй ихэнх улс төр судлаачид санал нэг байна.

"Ерөнхийлөгч Анжей Дуда болон ерөнхийлөгч асан Дональд Трамп нарын уулзалт сайхан байсан байх . Гэхдээ энэ тохиолдолд хамаагүй. Хэтрүүлж болохгүй” гэж улс төр судлаач Збигнев Левицки Польшийн “Факт” сонинд ярьжээ.

ЭХ СУРВАЛЖ:POLITICO

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..