© Dandaa.mn. 2011-2024
12-р сарын 22, Ням
Улаанбаатар °C
Улаанбаатар

Энэтхэг улс УБТЗ-ын суурь бүтэц дээгүүр нүүрс тээвэрлэх асуудлыг судалж байна

Энэтхэг улс коксжих нүүрснийхээ хэрэгцээг хангахын тулд импортын олон эх үүсвэртэй байхыг чухалчилж байна. Энэ хүрээнд Энэтхэгийн Засгийн газар Монгол Улсаас коксжих нүүрс импортлох сонирхол өндөр байгаа юм. Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн зарим тэргүүлэх гангийн үйлдвэрүүд туршилтаар импортолж байгаа бөгөөд  тус улсын Засгийн газар ойрын хугацаанд далайд гарцгүй Монгол Улсаас нүүрс импортлох ложистикийн гарц, гаргалгааг боловсруулна гэж мэдэгдсэн. Энэ зорилгоор өнөөдөр Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд ноён Атул Малхари Готсурве УБТЗ-ын Нэгдүгээр орлогч дарга О.А.Казаковтой уулзаж УБТЗ-ын суурь бүтэц дээгүүр нүүрс тээвэрлэх асуудлаар санал солилцов. Энэтхэг улс эхний ээлжинд жилдээ 5 сая тонн коксжих нүүрсийг Алс Дорнодоор дамжуулан тээвэрлэх асуудлыг судалж байгаа аж. Уулзалтад ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгч М.В.Васильев болон УБТЗ-ын холбогдох албаны хүмүүс байлцлаа.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..