© Dandaa.mn. 2011-2024
10-р сарын 12, Бямба
Улаанбаатар °C
Улаанбаатар

УБТЗ 821,6 сая тонн ачаа, 148,8 сая зорчигч тээвэрлэжээ

Дэлхийн улс орнуудын хөгжилд төмөр замын гүйцэтгэсэн үүрэг чухалд тооцогддогийн адилаар 1949 онд “Улаанбаатар төмөр зам” ХНН үүсэн байгуулагдсан нь манай улсын хөгжлийг хурдасгахад асар их үүрэг гүйцэтгэжээ. Төмөр зам дагаж шинэ үйлдвэр уурхай, хот, тосгон сүндэрлэн босож, улс орон  хөгжихөд тус нийгэмлэг тээврийн гол үүргийг гүйцэтгэсэн байна.

“Улаанбаатар төмөр зам” ХНН үүсэн байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 821,6 сая тонн ачаа, 148,8 сая зорчигч тээвэрлэсэн байна.

Өнөөдөр ч  Монгол Улсын нийт ачаа эргэлтийн 70 гаруй хувийг, төмөр замын тээврийн 90 гаруй хувийг “УБТЗ” ХНН дангаараа гүйцэтгэж байгаа нь улс орны нийгэм эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмрээ оруулж байгааг харуулж байна.

УБТЗ нь улсын хэрэгцээний нийт нефть, нефтийн бүтээгдэхүүн, эрчим хүчний нүүрс, ард иргэдийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 90 орчим хувийг дангаараа тээвэрлэж байгаа бөгөөд тус нийгэмлэгийн оролцоогүйгээр улс орны эдийн засгийн тогтвортой байдал, ард иргэдийн хэвийн амьдралыг төсөөлөх аргагүй юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..