© Dandaa.mn. 2011-2024
10-р сарын 12, Бямба
Улаанбаатар °C
Улаанбаатар

Төмөр замын гармыг автомат хаалт дохиоллоор бүрэн тоноглолоо

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс төмөр замын гармын аюулгүй байдлыг хангаж, болзошгүй эрсдэлийг бууруулах зорилгоор Нийслэлийн Багахангай дүүрэгтэй хамтран төмөр замын 508-р километрийн гармыг автомат хаалттай, жижүүрийн зохицуулалттай гарам болгон шинэчиллээ.

Нийслэлийн Багахангай дүүргийн нутаг дахь төмөр замын 508-р километрийн гарам өмнө нь хориглосон улаан гэрлийн зохицуулалттай байсан бөгөөд жолооч нар  ирж яваа галт тэрэгний урдуур амжиж гарах гэж яарснаас осол гардаг байж. Өнгөрсөн жил л гэхэд тус гарам дээр галт тэрэг яаралтай тоормос хийсэн 8 удаагийн тохиолдол бүртгэгдсэн байна. Иймээс гармыг автомат хаалттай, 24 цагийн жижүүрийн зохицуулалттай болгож, эрсдэлийг буурууллаа.

“УБТЗ” ХНН төмөр замын гармын аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч, гармын хаалт, дохиолол, хориглолын байгууламжийг жил бүр сайжруулж, үзлэг шалгалт тогтмол хийж, эрсдэлийг бууруулахад анхааран ажилладаг. Өнгөрсөн онд гэхэд л нийт 59 гармын техникийн байдлыг сайжруулж, шаардлага хангахгүй 21 гармыг хаах дүгнэлт гаргасан байна. Цаашдаа ч гармын тоог цөөрүүлж, ижил бус түвшинд огтлолцуулах бодлого баримтлан ажиллаж байгаа юм. Мөн улсын хэмжээнд  “Түр зогс, бүү яар” нөлөөллийн аяныг зохион байгуулж, гармын аюулгүй байдлын сэрэмжлүүлгийг тогтмол түгээж иржээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..