© Dandaa.mn. 2011-2024
10-р сарын 12, Бямба
Улаанбаатар °C
Улаанбаатар

“УБТЗ” ХНН 50 хүүхдийн ортой цэцэрлэг шинээр нээлээ

Энэ жил 75 жилийн ойгоо тэмдэглэх “Улаанбаатар төмөр зам” ХНН нь Монгол Улсын хамгийн том ажил олгогч байгууллагын нэг юм. Тус нийгэмлэг нь 16 мянган ажилтныхаа нийгмийн асуудалд онцгой анхаардаг бөгөөд эрүүл мэнд, боловсрол, орон сууц, спорт соёл урлаг зэрэг нийгмийн салбарын аж ахуйн нэгжүүд байдаг.

Эдгээр байгууллагуудын нэг болох төмөр замчдын хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсролын асуудал хариуцсан УБТЗ-ын Хүүхдийн секторын харьяанд 27 цэцэрлэг багтдаг бөгөөд эдгээр цэцэрлэгт төмөр замчдын 4500 шахам хүүхэд сурч хүмүүжиж байгаа юм.

“Улаанбаатар төмөр зам” ХНН нь сургуулийн өмнөх боловсролын хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх зорилгоор ЗТХЯ-ны Авто тээврийн Үндэсний төв байрлаж байсан байранд засвар хийж УБТЗ-ын “Ган зам” цэцэрлэгийн салбар 50 хүүхдийн цэцэрлэгийг нээлээ. Тус цэцэрлэгт ЗТХЯ-ны ажилтнуудын 28 хүүхэд, УБТЗ-ын Зүтгүүрийн депогийн 22 хүүхэд хүмүүжиж байна. Тус цэцэрлэгийн засварын ажлыг УБТЗ-ын Барилга, засвар ашиглалт, үйлчилгээний анги хийжээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..