© Dandaa.mn. 2011-2024
10-р сарын 12, Бямба
Улаанбаатар °C
Улаанбаатар

УБТЗ замчиддаа сар бүр 150,000 - 350,000 төгрөгийн нэмэгдэл олгохоор болжээ

Төмөр замын тээврийн хэмжээ нэмэгдэхийн хирээр хөдөлгөөний эрчимжилт ихсэж байгаа нь замын арчилгаа үйлчилгээг богино хугацаанд тогтмол хийж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах шаардлага тулгарч байна. Энэ хирээр замын засвар үйлчилгээг хариуцдаг замчдын ажлын ачаалал нэмэгдэж байгаа учраас замчдын цалин хөлснийг нэмэгдүүлэх асуудал тулгарч байсныг УБТЗ-ын удирдлага шийдвэрлэлээ.

Өнгөрсөн хаврын замын даргын үзлэгээр “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн замчдын ажилтай газар дээр нь танилцаад замчдын цалин хөлсийг хэрхэн нэмэгдүүлэх асуудлыг судалж танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон юм.

УБТЗ-ын Замын аж ахуйн алба болон Төлөвлөлт, эдийн засгийн алба уг асуудлыг судалж үзээд замын тухайн хэсгийн ачаа тээврийн хэмжээтэй уялдуулан замчдад нэмэгдэл олгох журмыг боловсруулсныг 2024 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэх тухай УБТЗ-ын даргын тушаал гарлаа. Энэ журмаар замчдын цалин хөлс 150,000-350,000 төгрөгөөр нэмэгдэнэ.

                  Мэдээллийн эх сурвалж: “УБТЗ” ХНН
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [103.50.206.101] 2024/08/27
ashtai yu daa, bolj
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..