© Dandaa.mn. 2011-2024
12-р сарын 4, Лхагва
Улаанбаатар °C
Дэлхийд

Трампийн зөвлөх: Украин газар нутаг бус энх тайванд төвлөрөх ёстой

Дональд Трампийн ахлах зөвлөх, Бүгд найрамдах намын стратегич Брайн Ланза Украинд энх тайван тогтоох тухай "BBC" агентлагийн асуултад хариулжээ. Тэрбээр "Трампийн засаг захиргаа Украины Орост эзлэгдсэн бүс нутгийг эргүүлэн авахаас илүүтэй энх тайванд хүрэхэд төвлөрнө. Украины ерөнхийлөгч Зеленскийгээс энх тайвны төлөөх бодит алсын харааг нь асууна. Зеленский хэлэлцээрийн ширээний ард ирчихээд Крымийг авч байж л энх тайван тогтооно гээд байвал асуудалд нухацтай хандахгүй байгаагаа харуулж байна гэсэн үг. Крым гэж байхгүй" гэв.

ОХУ 2014 онд Крымийг өөртөө нэгтгэсэн билээ. Улмаар найман жилийн дараа Украинд бүрэн хэмжээний довтолгоог эхлүүлж, нутгийн зүүн хэсэгт хяналтаа тогтоогоод буй.

Дональд Трампийн хувьд дайныг дуусгаж, цэргийн тусламж үзүүлэх нэрийдлээр АНУ-ын нөөцийг гарын салаагаар урсгаж буй явдлыг таслан зогсоохыг тэргүүлэх чиглэлээ болгоно гэж тогтмол ярьсаар ирсэн. Гэвч тэр чухам хэрхэн дайныг зогсоох нь тодорхойгүй хэвээр байна. Түүний зөвлөх Ланза зүүн Украины талаар дурдаагүй боловч Крымийг эргүүлэн авах нь бодит байдалд нийцэхгүй гэдгийг хэлсэн юм. Мөн энэ нь АНУ-ын зорилго биш гэжээ.

"Крымийг эргүүлэн авах, үүний тулд америк цэргүүдийг татан оролцуулах нь Зеленскийн тэргүүн зорилго юм бол тэр ганцаараа байна" гэж Ланза хэлжээ.

АНУ хэзээ ч Украинд цэрэг байрлуулаагүй, Украин ч ийм хүсэлт тавьж байгаагүй. Украины тал зөвхөн зэвсгийн тусламж л хүсч байна.

Трамп албан тушаалаа хүлээж авмагцаа жижиг хүрээлэл дунд энхийн хэлэлцээ зохион байгуулж магадгүй. Түүнийг сонгуульд ялалт байгуулсны дараа Зеленский утсаар ярьсан. Энэ дуудлагад тэрбумтан Элон Маск ч бас оролцсон аж. Украины ерөнхийлөгчийн албаны эх сурвалж хэлэхдээ "Тэд цаг хагас ярилцсан. Учиргүй нарийн ширийн зүйлс ярилцаагүй л гэлээ ерөнхийдөө халуун дулаан, таатай яриа болсон" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..