© Dandaa.mn. 2011-2024
12-р сарын 22, Ням
Улаанбаатар °C
Улаанбаатар

Нарийн царигийн 2 дахь замын хил холболтын цэгийг тохирлоо

Замын-Үүд-Эрээн өртөө хоорондын нарийн царигийн 2 дахь замын хил холболтын цэгийг тохирч, баталгаажуулах протоколд УБТЗ-ын Тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан Замын орлогч дарга Д.Амарбаясгалан, Хөх хотын төмөр замын дэд захирал Ван Жи Мин  нар БНХАУ-ын Эрээн хотноо өчигдөр/2024.11.04/ гарын үсэг зурлаа.

Ингэснээр, Замын-Үүд боомтын төмөр зам нь өргөн царигийн 2, нарийн царигийн 2, нийт 4 гарцтай болж нэвтрүүлэх чадвар нь эрс нэмэгдэх юм.

Төмөр замын тээврийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэн УБТЗ нь өөрийн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор Замын-Үүд өртөөнд нарийн царигийн 2 дахь замыг бариад байсан юм. УБТЗ нь Хятадын талаас нарийн царигаар импортын чингэлэг хүлээн авч өргөн цариг руу шилжүүлэн ачилтыг өөрийн нутагт хийдэг юм.

Мэдээллийн эх сурвалж: “УБТЗ” ХНН

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..