© Dandaa.mn. 2011-2024
10-р сарын 12, Бямба
Улаанбаатар °C
Улаанбаатар

УБТЗ-ын үйл ажиллагаанд хийх гүйцэтгэлийн аудитыг эхлүүллээ

Төрийн аудитын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2022 оны “Аудитын сэдэв батлах тухай” 09 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий аудиторын “Аудитын жилийн төлөвлөгөө батлах тухай" 2024 оны А/152 дугаар тушаалын дагуу хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааны үр дүн, нийгэм эдийн засагт үзүүлж буй үр нөлөө, үр ашиг"-т хийх гүйцэтгэлийн аудитын нээлтийг зохион байгуулсан юм. Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав аудитын нээлтэд оролцож, аудитын төлөвлөгөө болон анхаарах шаардлагатай асуудлуудыг танилцуулав. Нээлтийн хуралдаанд Зам, тээврийн яам, "Улаанбаатар төмөр зам"ХНН-ийн удирдах албан тушаалтнууд оролцлоо.

Аудитыг Монгол Улсын Үндэсний аудитын газар болон ОХУ-ын тооцооны танхимын аудитын баг хамтран гүйцэтгэх юм.

Гүйцэтгэлийн аудитаар "Улаанбаатар төмөр зам" ХНН нь Зөвлөлт Холбоот Улс, БНМАУ-ын Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээр, түүнд оруулсан өөрчлөлтийг бүрэн хэрэгжүүлсэн эсэх, нийгэмлэгийн үйлдвэрлэлийн ба эдийн засгийн үзүүлэлтүүдийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ үр дүнтэй эсэхийг 2021-2023 оныг хамруулан үзэхээр төлөвлөөд байна. Тус аудитын үр дүн тайлан, дүгнэлтийг энэ оны арванхоёрдугаар сард Улсын Их Хурлын төсвийн байнгын хороо болон холбогдох байгууллагуудад хүргүүлнэ гэж мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..