© Dandaa.mn. 2011-2024
12-р сарын 4, Лхагва
Улаанбаатар °C
Нийгэм

ХЭҮК: Хохирогчид гав хэрэглэснээ ШШГЕГ хүлээн зөвшөөрсөн

ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар:

-Харамсалтай мэдээ цацагдсан өдрөөс буюу долдугаар сарын 24-ний өглөөнөөс эхлээд ХЭҮК шалгах ажиллагааг явуулж эхэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, III эмнэлэг, прокурор зэрэг байгууллагаас холбогдох мэдээллийг авч, ажиллаж байна. Энэ хүрээнд өчигдөр ШШГЕГ -ын харьяаХорих 461 дүгээр ангид хяналт шалгалтын ажиллагааг явуулсан.

Тухайн иргэн нь  2024 оны дөрөвдүгээр сарын 23-нд шүүхийн зөвшөөрөлгүй прокурорын зөвшөөрөлтэйгээр баривчлагдсан.  Дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс эхлээд шүүхийн шийдвэрээр гурван удаа цагдан хоригдож байсан.

Хоиргдож байх хугацаандаа буюу 2024 оны долдугаар сарын 11-нд хэвлийгээр өвдөж байна гэсэн өгүүлэмжтэйгээр тухайн хорих ангийн эмнэлэгт хандсан.  Хорих ангийн эмнэлэгт эмчилгээ хийлгээд долдугаар сарын 13-нд хорих байр луу шилжсэн.

ХЭҮК-оос тухайн хорих ангийн камерын хяналтад үзлэг хийхэд долдугаар 22-ний 16:30 цаг орчимд тухайн иргэн хорих өрөөний 00-д байхдаа уналт таталт өгч байгаа бичлэг авагдсан. Анхны тусламжийг хамт хоригдож байсан иргэн үзүүлээд 1 минут 20 секундын дараа ШШГЕГ -ын албан хаагч анхны тусламжийг үргэлжлүүлэн хийж байгаа дүр зураг байна.  17:25 цагт Яаралтай тусламжийн эмч тусламж үзүүлсэн, 18:23 цагт Улсын III эмнэлэгт хүргэсэн.  Тус эмнэлэгт хүргэгдэн очсоноос хойш 23 цагийн туршид эмчилгээ үйлчилгээ үзүүлэхэд амь насаа алдсан харамсалтай нөхцөл байдал урьдчилан тогтоогдож байгаа.

Тухайн иргэний цагдан хоригдож байхдаа хүлээж авсан тэмдэглэл, эргэлт уулзалт, эмчилгээ авсан бүртгэл, хамт хоригдож байсан иргэд зэргээс авсан мэдээлэлд тулгуурлаад шалгах ажиллагааг хийж байна.

Илүү нарийвчилсан мэдээлэл, мөн мэдээллийг тэнцвэртэй байлгах зорилгоор хохирогчийн өмгөөлөгч болон ар гэр, эмчилгээ хийж байсан эмнэлгийн удирдлагаас мэдээлэл авна.

Хэрэгт хяналт тавьж байгаа прокурорын байгууллага, АТГ-т эрүүдэн шүүгдсэн асуудлаар хандсан энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар холбогдох мэдээллийг цуглуулж байна.

ШШГЕГ нь тухайн иргэнийг эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байх хугацаанд гав хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Амь насаа хохироож болзошгүй гэдэг үндэслэлээр гав хэрэглэсэн гэж тайлбарласан. ХЭҮК нь эмнэлгийн үйлчилгээ авч байх хугацаанд гав хэрэглэсэн нь хүнлэг бус харьцаа гэж дүгнэж байна" гэлээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..