© Dandaa.mn. 2011-2024
12-р сарын 21, Бямба
Улаанбаатар °C
Дэлхийд

АНУ-д 18 хүний аминд хүрсэн этгээдийг хайсаар байна

  • 18 хүнийг буудаж хороосон хэрэг АНУ-д гарав
  • Хэрэг үйлдсэн этгээдийг одоо хүртэл хайж байна

Энэ сарын 25-ны өдөр АНУ-ын Мэйн мужийн Левистон хотод 40 настай, буугаар зэвсэглэсэн этгээд бусад руу гал нээсэн. Түүнийг цагдаагийн албаныхан хайсаар байна.

Өчигдрийн байдлаар амиа алдсан иргэдийн тоо 16 байсан бол 18 болсон гэдгийг мөн цагдаагийн албаныхан зарлалаа. Хэрэг гарсан газрын ойролцоох дэлгүүр, сургууль, эмнэлгийн үйл ажиллагааг түр зогсоожээ. Мөн иргэдийг гэрээсээ гарахгүй байж, аюулгүй байдлаа хангахыг хотын захиргаанаас зөвлөж байна.

Мужийн захирагч ямар ч аргаар хамаагүй гэмт этгээдийг баривчлана гэдгээ мэдэгдээд буй. 18 хүний аминд хүрсэн Роберт Кард хэмээх эрэгтэйн гэрийг цагдаа нар бүсэлсэн байдалтай байна.

Мөн Канадын Хилийн албанаас АНУ-Канадын хилд ажиллаж буй ажилтнууддаа зэвсэглэсэн этгээдээс болгоомжлох сэрэмжлүүлгийг илгээгээд байгаа аж.

Тэрбээр өмнө нь АНУ-ын зэвсэгт хүчинд зэвсгийн сургагч багшаар ажиллаж байсан мөн энэ оны зун сэтгэцийн эрүүл мэндийн төвд эмчлүүлж байх хугацаандаа ч бусдыг буудахаар сүрдүүлсэн зэрэг мэдээлэл байгаа юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..