© Dandaa.mn. 2011-2024
10-р сарын 23, Лхагва
Улаанбаатар °C
Нийгэм

П.Сайнзориг: Улсын арслан М.Бадарч допинг хэрэглэсэн нь батлагдсан учир асуудлыг хуулийн хүрээнд шийднэ

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг Үндэсний их баяр наадмын шөвгөрсөн бөхийн Б сорьцоос допинг илэрсэн асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд түрүүлсэн улсын арслан М.Бадарчийн Б сорьцын хариу албан ёсоор ирсэн. Үндэсний их баяр наадам зохион байгуулах салбар хороо хуралдаж цаашдаа яах талаар хэлэлцэх хуулийн зохицуулалттай. 

Допингийн төрлийн бодис хэрэглэсэн нь батлагдаж байгаа учир асуудлыг хуулийн хүрээнд шийднэ. Спортын арбитрын шүүхэд хандсан гэсэн. Гэхдээ баяр наадмын тухай хуульд зааснаар бид арга хэмжээгээ аваад явна. 

Допингийн шинжилгээг хяналттай өгдөг болсон. Ямар нэгэн байдлаар шээс солих асуудал байхгүй. Хуучин хувцастаа авч орох асуудал байсан. Шинжилгээ авах процессод эргэлзэх хэрэггүй" хэмээн ярив. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..