© Dandaa.mn. 2011-2024
10-р сарын 12, Бямба
Улаанбаатар °C
Улс төр

НӨАТ-ын хоёр хувийг үе шаттайгаар нэмэгдүүлж иргэдэд 50 хувийг буцаан олгох хэрэгтэй

МҮЭХ-ноос 2024 оны улсын төсөвт тусгуулах санал болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат"  Монголд ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн хөдөлмөрийн үнэлэмж маш бага байна. Цалин хөлсийг ойрын хугацаанд 50 хувиар нэмэгдүүлэх нэн шаардлага тулгарч байгаа. Түүнчлэн Монголд татвар төлж, ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүр байгалийнхаа баялгаас хувь хишиг хүртэх хэрэгтэй. Үүнийг намрын чуулганаар хэлэлцэн хууль эрх зүйн хүрээнд тусгах зохицуулалт хийх хэрэгтэй. МҮЭХ-ноос дараах шаардлагыг 2024 оны улсын төсөвт тусгах шаардлагатай байна. Үүнд улсын төсөвт үнийн өсөлтийг тогтоон барих тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй. Мөн түүнчлэн хувийн хэвшлийн салбар дахь цалин хөлсийг нэмэх шаардлагатай.

Иргэдийн зүгээс орон сууцны ипотекийн зээлтэй холбоотой маш их гомдол ирж байгаа. Орон сууцны үнэ мк нь гурван саяас буухгүй байна. Тиймээс хот, хөдөөгүй орон сууцны хөнгөлөлттэй нөхцөлөөр иргэдийг хамруулах хэрэгтэй. Үүнийг улсын төсөвт тусгах шаардлага бий. Түүнчлэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн зардалд сүүлийн жилүүдэд хуульд заасан төсөв тусгахгүй байсаар ирсэн. Нийт төсвийн зардлын 0.5 хувиас доошгүй хувийг ХАБ, эрүүл ахуйд зарцуулах ёстой. Мөн бага, дунд орлоготой иргэдийн ХАОАТ-ыг хөнгөлнө гэж ЗГ-ын мөрийн хөтөлбөрт заасан байдаг. Үнийн өсөлттэй байгаа үед үүнийг хэрэгжүүлэх шаардлагатай. Түүнчлэн НӨАТ-ын хоёр хувийг үе шаттайгаар нэмэгдүүлж иргэдэд 50 хувийг буцаан олгох хэрэгтэй" гэлээ. 

Түүнчлэн МҮЭХ-ноос БШУЯ багш, ажилтнуудын  цалинг ирэх жилийн нэгдүгээр сарын 1-нээс 50-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх санал тавьсан гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..