Даваа гарагийн орой Уулын Карабахын нийслэл Степанакерт хотын ойролцоо шатахууны агуулах дэлбэрч 200 гаруй гэмтэж бэртсэн тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Өнгөрсөн долоо хоногт Азербайжаны арми бүс нутгийг бүрэн хяналтандаа авсны дараа армян үндэстэн иргэд Уулын Карабахаас олноороо дүрвэн гарч байгаа юм. Армени руу дүрвэн гарах замдаа тэд тус агуулахаас шатахуун нөөцлөхөөр дугаарлан зогсож байх үед үед дэлбэрэлт болжээ. Хүний амь эрсэдсэн талаар тодорхой мэдээлэл ирээгүй байна.
10 сар үргэлжилсэн бүслэлтийн дараа Азербайжан улс бүс нутгийн Армян үндэстний эрхийг хүндэтгэж, хангамжийг сэргээхээ амласан ч оршин суугчид хэлмэгдүүлэлтээс эмээж, Армен руу дүрвэн гарч буй.
Даваа гарагийн орой Уулын Карабахын 6500 гаруй оршин суугч Армен руу дүрвэсэн гэж Арменийн засгийн газар мэдэгдэв. Уулын Карабах дахь Оросын энхийг сахиулагчид нүүлгэн шилжүүлэх ажилд тусалж байна.