© Dandaa.mn. 2011-2024
10-р сарын 23, Лхагва
Улаанбаатар °C
Нийгэм

Д.Довчинсүрэн: Манай улсын 13 үйлдвэр Хятад руу гурил экспортлох эрхээ авсан. Одоогоор гаргаж эхлээгүй байна

Манай улсын 13 үйлдвэр Хятад руу гурил экспортлох эрхтэй болжээ. 

Энэ талаар ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэнгээс тодруулахад дараах мэдээллийг өгсөн юм. 

Тэрбээр "Манай улсын 13 үйлдвэр БНХАУ руу гурил экспортлох эрхээ авчихсан. Гэхдээ албан ёсны гэрээ хэлэлцээр хийж, Хятадын талтай тохиролцох асуудал байгаа.

Саяхан зохион байгуулагдсан "Хөх хот экспо" дээр нэр бүхий гурилын компаниуд бүтээгдэхүүнээ танилцуулсан. Зарим гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурсан байгаа. Гэхдээ яг экспортоор гаргаж эхлээгүй байна. 

Одоогийн байдлаар манай улсын үйлдвэрүүд БНХАУ руу гурил экспортлох ажил хэлэлцээрийн түвшинд явж байна. Энэ намар гурилаа экспортод гаргахаар шахаж ажиллаж байгаа" хэмээн хэллээ. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..