© Dandaa.mn. 2011-2024
7-р сарын 27, Бямба
Улаанбаатар °C
Эдийн засаг

Цаг агаар муудсанаас ургац хураалтыг саатуулжээ

Монгол Улс сүүлийн 10 жилд хураагаагүй өндөр ургацыг энэ жил авна гэсэн таатай мэдээлэл цацагдаад байгаа ч хурааж чадалгүй цасанд даруулж болзошгүй гэдэг асуудал хөндөгдөх болсон. Иймд бид Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнээс энэ асуудлыг тодруулсан юм. Тэрбээр “Монгол Улс урьдчилсан байдлаар 316 мянган га талбайгаас 480 мянган тонн улаан буудай хураан авах төлөвтэй байгаа. Мөн 165 мянган тонн хүнсний ногоо, 165 мянган тонн төмс хураан авахаар байгаа юм.

Тариа хураалт эхлэнгүүт улс даяар цаг агаар муудсан. Ургац хураах үеэр цаг агаар тааламжтай байвал ажил урагштай байдаг. Энэ долоо хоногоос тариа хураалт эрчимжиж байна. Тариа будаагаа цасанд даруулах асуудал гарахгүй, хугацаандаа багтаан хураан авна” гэлээ.

Сануулахад, Монгол Улс улаан буудайгаар дотоодын хэрэгцээгээ 100 хувь бүрэн хангадаг болсон бол төмс, хүнсний ногоогоо ч импортлох шаардлагагүйгээр тариалдаг болсон юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..