
77 жилийн түүхт Монгол улсын хүнсний ууган үйлдвэр "Мах Импекс" ХК 2023 онд үйлдвэрлэлийнхээ чанар, стандартыг өргөжүүлж, дэлхийн жишигт нийцсэн цоо шинэ үйлдвэрээ ашиглалтад орууллаа.
Нээлтийн үйл ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, тус яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохьцуулах газрын дарга Д.Довчинсүрэн нар оролцон олон улсын чанар стандартад нийцэх НАССР шинэ үйлдвэртэй танилцлаа.
УИХ-ын 36 дугаар тогтоолын хүрээнд хэрэгжиж буй эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээлд хамрагдаж, уйл ажиллагаагаа өргөжүүлэх, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, дэвшилтэт техник, технологийг үйлдвэрлэлдээ ашиглах, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд ихээхэн анхаарч ажилладаг аж ахуйн нэгж юм.