© Dandaa.mn. 2011-2024
7-р сарын 27, Бямба
Улаанбаатар °C
Дэлхийд

Цагаан хэрмийг нүхэлж, түүхэн дурсгалт бүтээлийг эвдлэн сүйтгэжээ

Хятадын төв телевизийн мэдээлснээр Цагаан хэрэмээс холгүй барилга дээр ажиллаж байсан хоёр хүн замаа товчлохын тулд экскаватораар түүхэн дурсгалт байгууламжийг нүхэлсэн хэрэгт буруутгагдан, баривчлагджээ.
Шаньси мужийн хойд хэсгийн Ююй аймгийн Шожоу хотын дүүргийн хэрмийн хананд нүх гаргасан байсныг илрүүлсэн. Улмаар зэргэлдээ аймгийн 38 настай эрэгтэй Чэн, 55 настай эмэгтэй Ван нар дээрхи хэргийг үйлдсэн болохыг олж тогтоожээ. Ажилдаа очих зам дэндүү тойруу учир замаа товчлохын тулд хэрмийг нүхэлснээ хүлээсэн тэднийг соёлын дурсгалыг эвдлэн сүйтгэсэн хэргээр баривчлан саатуулаад байна. 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..