© Dandaa.mn. 2011-2024
7-р сарын 27, Бямба
Улаанбаатар °C
Нийгэм

Үндэсний номын баяр энэ сарын 15-17-нд болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлигаар жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагт “Номын баярын өдөр”-ийг улс орон даяар тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Тэгвэл 34 дэх удаагийн Үндэсний номын баяр есдүгээр сарын 15-17-нд тохиож байна. Түүнчлэн жил бүр номын баярт оролцох, зорин очих хүмүүсийн тоо нэмэгдэж буй. 

Энэ удаагийн номын баярын онцлох зочдын нэг нь "Амьдрахуй", "Вэн хот" зэрэг зохиолоороо монгол уншигчдын танил болсон Хятадын нэрт зохиолч Үй Хуа юм. Тэрбээр "Нэпко" болон "Тагтаа" хэвлэлийн газар хамтран хэрэгжүүлж буй "Дэлхийн шилдэг зохиолчид Монголд" төслийн хүрээнд уригдан ирэхээр болсон билээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..