© Dandaa.mn. 2011-2024
7-р сарын 27, Бямба
Улаанбаатар °C
Улс төр

ЦЕГ-ын даргаар Т.Сүхболдыг томиллоо

Засгийн газар энэ сарын 1-нд ээлжит бусаар хуралдахдаа ЦЕГ-ын дарга Ж.Болдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэрээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан юм. Засгийн газар өнөөдрийн ээлжит хуралдаанаараа түүний оронд ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны дарга Т.Сүхболдыг томилох шийдвэр гаргажээ. Тэрээр 2020 онд Эрүүгийн цагдаагийн албаны даргаар томилогдож байсан юм.  

Т.Сүхболд нь

- 1998-2001 онд СХД-ийн Цагдаагийн хэлтэст цагдаа

- 2005-2007 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгч

- 2007-2011 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт эдийн засгийн төлөөлөгч

- 2011-2013 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт эдийн засгийн ахлах төлөөлөгч

- 2013-2018 онд ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ахлах төлөөлөгч, тасгийн дарга,

- 2018-2020 онд ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга

- 2020 онд ЭЦА-ны дэд бөгөөд Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга

- 2020 оны 07 дугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд Эрүүгийн цагдаагийн албаны даргаар ажилласан байна.

 
 
 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..