© Dandaa.mn. 2011-2024
4-р сарын 24, Лхагва
Улаанбаатар °C
Улс төр

Х.Нямбаатар: Монгол Улсын хил хязгаарын бүтэн байдлыг алдагдуулсан шийдвэр огт гараагүй

Монгол Улсын хилийн зурвас газраас БНХАУ-д шилжүүлэхээр болсон тухай худал мэдээлэлтэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тайлбар өгөв. 

Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгчийн нууц тушаалаар Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байрладаг хилийн отрядыг Гурвантэс сум руу шилжүүлж, улсын хилийн 15 км газар нутгийг хилийн хяналтаас гаргаж, БНХАУ-ын талд шилжүүлж өгсөн мэт ташаа мэдээлэл өчигдөр олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн. 

Ташаа мэдээллийг нийтэлсэн байж болзошгүй хоёр иргэнийг Эрүүгийн цагдаа болон Тагнуулын Ерөнхий Газраас олж, шалгаж байгаа. Монгол Улсын хил хязгаарын бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан шийдвэр огт гараагүй. 

Манай улс БНХАУ-тай 1962 он хилийн гэрээ байгуулж, 1962-1964 онд хилийг газар дээр нь тэмдэглэж, 1975 онд НҮБ-д урд хил бүртгэгдсэн. Манай урд хил бол НҮБ-д бүртгэгдсэн, эргэлтийн цэгийг нь өөрчлөх боломжгүй хил хязгаар юм. БНХАУ-тай хиллэж байгаа бүх боомт цагийн хуваарийн дагуу ажиллаж байна" хэмээв. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..