© Dandaa.mn. 2011-2024
3-р сарын 4, Даваа
Улаанбаатар °C
Дэлхийд

Орос цэргүүдийн цалин 2 дахин нэмэгджээ

Орос цэргүүдийн цалин дайны эхэн үеэ бодвол хоёр дахин нэмэгдсэн ч хүссэн хэмжээгээрээ хүн хүч бүрдүүлж чадахгүй байна. Их Британийн тагнуулын агентлагийн мэдээлснээр, бүрэн хэмжээний түрэмгийлэл эхлэхээс 20 хоногийн өмнө Путин дэслэгчийн цалинг 81200 рубль гэж хэлж байжээ. Дараа нь аравдугаар сард тэдний цалин хоёр дахин өсч, 195 мянган рубль болсон гэжээ. Харин одоо бол бага цолтой цэргүүд 200 мянган рубль авч байна. Энэ нь орос иргэдийн дундаж цалингаас 2.7 дахин өндөр дүн аж.

"Цалин болон нэмэгдэл тэтгэмж нь боловсон хүчнийг, ялангуяа Оросын ядуу бүс нутгаас ирсэн хүмүүсийг нэгтгэх хүчтэй хөшүүрэг болох магадлал өндөр. Гэсэн хэдий ч сайн дурынхныг эгнээндээ элсүүлэх зорилгоо биелүүлэх боломжгүй хэвээр байна" гэж Батлан хамгаалах яамнаас мэдэгджээ. 

ОХУ түрэмгийллээс хойш хамгийн томоохон дайчилгааг өнгөрсөн оны есдүгээр сард зарласан. Энэхүү хэсэгчилсэн дайчилгаагаар 300 мянган цэрэг элсүүлжээ. Гэвч дотоодын санал зөрөлдөөнийг багасгахын тулд ямар нэгэн илт дайчилгаа зарлахаа хойшлуулж байгаагаа тавдугаар сард мэдэгдсэн. Мөн Орос дахь Төв Азийн цагаач ажилчдыг цэрэгт элсүүлэхэд анхаарч байгаа гэж байв. Хөрш Казахстанаас 495 мянган рублийн цалингаар цэрэг элсүүлэхийг ч оролдсон байна.

Ерөнхийлөгч Путины зарлигаар өнгөрсөн долдугаар сард цэргийн насны дээд хязгаарыг 27-30 болгож нэмэгдүүлсэн. Мөн өндөр тушаалтай офицерууд 70 нас хүрсэн ч бүх нийтийн дайчилгаанд хамрагдах боломжтой болжээ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [103.212.116.49] 2023/09/04
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..