© Dandaa.mn. 2011-2024
7-р сарын 27, Бямба
Улаанбаатар °C
Улаанбаатар

Хотын орлогч дарга Ж.Сандагсүрэн:" Акуа гарден" -д захиалга өгсөн иргэдийн хохирлыг төсвөөс шийдэж таарах байх"

Хотын орлогч дарга Ж.САНДАГСҮРЭН:

-“Акуа гарден”-тай холбоотой мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. 7844 мкв газарт байрны хоёр блок хамаарагдаж байгаа. Мөн адил энэ хэсгийг албадан буулгах дүгнэлт гарсан. Аль аль талдаа мэдээж хүнд. Миний ойлгож буйгаар 500 гаруй хүн захиалгаа өгсөн.

Иргэдийг нэн тэргүүнд хохиролгүй болгох ёстой. Ямар нэгэн байдлаар бид шийднэ. Иргэдийн хохирлыг төсвөөс шийдэж таарах байх. Гэхдээ  мэдээж төрийг хохиролгүй болгох ёстой. Байгаль орчны дүгнэлт гарсан. Тиймээс аж ахуй нэгжүүдэд ижилхэн хандах ёстой.

Миний хувьд ч гэсэн 24 давхар барилга нурааж байсан тохиолдлыг Монголд хараагүй. Мэргэжлийн байгууллагуудад хандаж шийдвэрлэнэ.

“Акуа гарден” хотхон буюу “Эм Эм Жи” компанийн ажилтан:

-Манай байгууллагын хувьд маш удаан хэвлэлээр яригдсан захирамжийг гардаж авч байна. Энд дурдсан хуулийн заалтыг судалсан. Манай төсөл улс, нийслэл, яамнаас 30 гаруй хуулийн дагуу зөвшөөрөлтэй.  Усны хамгаалалтын бүс зөрчсөн гэдэг асуудал бий. Энэ хуулийн заалтаар манай газрын зөвшөөрлийг цуцлаад, шүүхээр орж, “хууль зөрчөөгүй” гэдгийг тогтоосон шүүхийн шийдвэр бий. Усны тухай хуульд онцгой хамгаалалтын бүсийг Байгаль орчны сайд болон Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан тогтоолоор журмаар тогтооно гэж заасан. Журмаараа үерийн хамгаалалтын далан бүхий газар онцгой хамгаалалтын газа тогтоохгүй гэж заасан.

Хоёрдугаарт, нураах захирамж гарсан гурван байршлын хувьд “Шунхлай”, SOutlet бол нэг хүний өмчлөл. Манай төсөл 500 гаруй өрхийн захиалгатай, 70-аас дээш хувийн гүйцэтгэлтэй байна. Захиалагчийн эрх ашгийг хамгаалсан төрийн бус байгууллага ажиллаж байгаа.

Одоогоор энэхүү төсөлд 100 орчим тэрбумын хөрөнгө оруулалт орсон. Үүний 70 хувь нь банкны өр болон захиалагчдын мөнгө юм.

Захирамжийн тухайд хэлэхэд бид шүүхэд гомдол гаргах эрхтэй. Үерийн асуудал юунаас болсон бэ гэдгийг бүгд харж байгаа. Нийслэлийн удирдлагууд ч мөн хүлээн зөвшөөрч байна. Өчигдөр Ж.Сандагсүрэн орлогчтой уулзахад нийгмийн хариуцлагын хүрээнд Натурын гүүрнээс Нарны зам хүртэлх шороон даланг төмөр бетон далан болгодог юм уу, түр замын гүүрэн байгууламж хийдэг юм уу төр хувийн хэвшлийн хүрээнд хамтарч ажиллах саналаа илэрхийлсэн. Хамгийн гол нь 500 гаруй айл өрхийн хохирлыг хэрхэх вэ гэдэгт санаа зовж байна. 

Тэгвэл тус байранд захиалга өгсөн зарим иргэд өөрсдийн байр суурийг илэрхийллээ.

Захиалагч Иргэн:
-Чоно борооноор гэж байгаа юм шиг есдүгээр сарын 1-тэй давхцуулаад байна. Захиалагч нар бүгд нялх нойтон хүүхэдтэй. Эргээд бидний мөнгийг хэн өгөх юм. Энэ компани өгөх үү, төр өгөх үү. Төр өглөө гэхэд бүх ард түмний татварыг нэгээс нь аваад нөгөөд нь өгөх юм уу. Үндсэндээ тийм л юм болж байна. Хохирол барагдууллаа гэхэд хугацаа шаардана. Эцсийн дүндээ ард түмний нуруун дээр хохирол ирнэ. Дарга нар яахав дээ, төрийн мөнгөөр тансаглаж байгаад яваад өгнө. Тухайн үедээ газар олгосон хүмүүсийг хөөх хэрэгтэй. Үерээс боллоо гээд байх юм. Анхнаасаа төлөвлөлтгүй явсны гай энэ.
 
Захиалагч Иргэн:
-Бид бүх мөнгөө оруулсан. Залуу хүний хувьд 10-аад жил ажилласан хөрөнгөө оруулсан. Энийг нураагаад хэзээ хохирлыг өгөх вэ. Хэрвээ нураах гэж байгаа юм бол өнөөдөр хохирлоо буцааж өг. Ирэх жилийн долдугаар сард байрандаа орно гээд түрээсийн байраар явж байна. Бүгд гадаадад хүүхдээ өнчрүүлэн хүний нутагт ажил хийнгээ энд байр захиалсан. Эргэн тойрны байрууд мкв 7 сая төгрөг болсон байна. Өнгөрсөн жил Д.Сумъяабазар бүх зүйл хуулийн дагуу гэж байсан.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочиn [103.57.94.31] 2023/09/12
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..