© Dandaa.mn. 2011-2024
12-р сарын 22, Ням
Улаанбаатар °C
Эдийн засаг

ГАЗАР ТАРИАЛАН, МАЛ АЖ АХУЙН САЛБАРТ ОЛГОХ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийн хүрээнд газар тариалан, мал аж ахуйн салбарт олгох эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээлийн талаар" сургалт-хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголбанк, Монголын банкны холбоо, мал аж ахуй, газар тариалангийн салбарын аж ахуй нэгж байгууллага, иргэд оролцов.

  • Х

  • “Газар тариалангийн салбарт олгох эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээл"-ийн талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ

  • "Мал аж ахуйн салбар дах эргэлтийн хөрөнгийн зээл"-ийн талаар ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Д.Батмөнх нар мэдээлэл өглөө.

  • Хүнс, хөдөө аж ахуйн салбарын санхүүжилттэй холбоотой баримталж буй бодлогын талаар "Монголбанк"-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн
  • Хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамж болон зээлийн батлан даалтын сангийн оролцоо" сэдвээр Зээлийн батлан даалтын сан, Төсөл, бизнесийн хөгжлийн газрын дарга Э.Тамир
  • "Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийн шаардлага" сэдвээр "Хаан банк"-ны Эрсдэл хариуцсан дэд захирал Д.Энхбаатар, Зээлийн бодлого, зохицуулалтын газрын захирал Ч.Ганзориг нар,
  • "Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийн шаардлага" сэдвээр Төрийн банкны Зээлийн хэрэг бүртгэлийн хэлтсийн захирал Н.Энхтайван нар мэдээлэл өгсөн юм. 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..