
Израилийн Батлан хамгаалахын сайд Йоава Галлант шүүхийн шинэчлэлтэй холбоотой хуулийн төслөө буцааж татахыг олон нийтийн өмнө засгийн газартаа уриалжээ. Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй шүүхийн шинэчлэл нь нийгэмд асар том хагарлыг бий болгож, иргэдийн уур хилэнг урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр бадрааж, цаашлаад улс орны аюулгүй байдалд аюул учруулж байна гэж Йоава Галлант хэлсэн байна.
Дээд шүүхийн эрх мэдлийг хязгаарласан хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал Израиль улсад гурав дахь сардаа үргэлжилж байна. Тус улсын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн санаачилсан хуулийн төсөл батлагдвал шүүгчдийг сонгон шалгаруулж, томилдог хороо засгийн газрын мэдэлд бүрэн шилжих юм байна. Түүнчлэн парламент нь олонхын саналаар Дээд шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжтой болох аж.
Авлигын хэрэгт шалгагдаж байгаа Нетаньяхуг хариуцлагаас мултрах зорилгоор хуулийн төслийг санаачилсан гэж иргэд буруутгаж байгаа юм.