Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн 12 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Шинэ Дели хотод болж байна.
“Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Мөнгөнцэцэгийн Энхжаргал ДАШТ-ний хагас шигшээд Колумб Улсын тамирчин Ариас Кастанеда Йени Марселатай тулалдаж шүүгчдийн саналаар 4:1-өөр ялагдав. Ариас Кастанеда Йени Марсела нь өнгөрсөн жил "Токио 2020" олимпын наадамд оролцож байсан өдгөө 32 настай туршлагатай тамирчин юм. М.Энхжаргал Шинэ Делигийн рингэнд нийт таван тулаан хийж дөрвөн ялалт авснаар хүрэл медаль хүртлээ. Ийнхүү М.Энхжаргал монголын эмэгтэй боксчдоос гурав дахь дэлхийн медальтан болж байна.