
АНУ-д банк, санхүүгийн хямрал нүүрлээд байгаа энэ үед тус улсын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөлөө. АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ 0.25 нэгж хувиар өсгөж 4.75 байсныг 5 хувьд хүргэсэн байна. Энэ нь 2007 оны есдүгээр сараас хойш хамгийн дээд түвшинд хүргэсэн үзүүлэлт юм. Инфляцийг тогтворжуулахын тулд АНУ-ын Холбооны нөөцийн банк ийнхүү хоёр удаа дараалан бодлогын хүүгээ 0.25 нэгж хувиар өсгөөд байна. Тус банк энэ оны эцэс гэхэд бодлогын хүүгээ 5.1 хувьд хүргэх төсөөлөлтэй байгаа аж.
Инфляцийг хоёр хувьд хүргэх алсын зорилт тавиад байгаа АНУ-д өнгөрсөн хоёрдугаар сард инфляцийн түвшин нь зургаан хувь байсан.
Түүнчлэн гуравдугаар сар гарснаас хойш АНУ-д “Silicon Valley”, “Signature”, “Silvergate” зэрэг банкууд дампуурлаа зарласан юм. Банкны системийн энэхүү хямрал нь бизнес эрхлэгчид болон айл, өрхүүдийн зээлийн орчин хязгаарлагдмал болсноос үүдэлтэй байж болзошгүй хэмээн Холбооны нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл мэдэгдсэн.