© Dandaa.mn. 2011-2024
4-р сарын 17, Лхагва
Улаанбаатар °C
Дэлхийд

Лиз Трасс Их Британийн гурав дахь эмэгтэй ерөнхий сайд боллоо

Их Британийн гадаад хэргийн сайд Лиз Трасс эрх баригч консерватив намын даргаар сонгогдлоо. Их Британи даяар консерватив намын гишүүдийн дунд явуулсан санал хураалтаар 82 мянган гишүүн Лиз Трассын төлөө саналаа өгсөн бол, түүнтэй өрсөлдсөн Риши Сунакийг 60 мянган сонгогч дэмжжээ.

Тодруулбал, өнгөрсөн 7 дугаар сард, Британийн ерөнхий сайд Борис Жонсон огцорсноо зарласнаар, намын дараагийн шинэ даргыг сонгох үйл явц эхэлсэн. Их Британийн парламент дахь намын дотоод сунгаанд 11 нэр дэвшигч өрсөлдсөнөөс эцсийн шатанд одоогийн гадаад хэргийн сайд Лиз Трасс болон сангийн сайд асан Риши Сунак нар эцсийн шатанд тунаж үлдсэн.

Ингээд өнгөрсөн сар гаруйн хугацаанд 2 нэр дэвшигчийн хооронд телевизийн халз мэтгэлцээн, иргэдийн уулзалт зэрэг сонгуулийн компанит ажлаа өрнүүлж, өнөөдөр консерватив намын даргын 180 мянган гишүүн дараагийн эрх баригчийг сонгох сонголтоо хийж байна. Лиз Трассын хувьд, дотоод бодлогод засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг цомхон хүчирхэг бүтэцтэй зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа юун түрүүн мэдэгдэжээ.

Үүний зэрэгцээ, татварыг бууруулах эдийн засгийн дэмжих, хөөрөгдсөн инфляцыг бууруулахад тодорхой бодлого баримтална гэж мэдэгдэж байна. Их Британид ирэх 10 дугаар сараас цахилгаан эрчим хүчний төлбөр 80 хувиар өсөж, дунджаар нэг гэр бүл зөвхөн цахилгааны төлбөрт 4200 америк доллар төлөх тооцоог Лондоны эрчим хүчний зохицуулагч байгууллагаас ийм тооцоог гаргасан.

Лиз Трассын хувьд, ирэх өвлийн онцгой хүнд хэцүү цаг үед эрчим хүчний хямралыг даван туулахын туулахын тулд, засгийн газар татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Их Британийн дараагийн шинэ ерөнхий сайдын хувьд, иргэдийн амьжиргааг дэмжих, инфляцын өсөлттэй тэмцэх асуудалд гол анхаарлаа хандуулж ажиллах болов уу, хамгийн гол сорилт бол, хөөрөгдсөн инфляцыг бууруулах юм гэж шинжээчид тодорхойлж байна. Үүний зэрэгцээ, Их Британийн дараагийн ерөнхий сайдын хувьд, 2024 оны 12 дугаар сард дараагийн бүх нийтийн сонгуулийн санал хураалт хүртэл засгаа тэргүүлэн ажиллана. Өнөөдөр Лиз Трасс, Шотландын Балморал шилтгээнд зочилж, хатан хаан Элизабетад бараалхаж, шинэ засгаа бүрдүүлэх зөвшөөрлөө авна.

Өдгөө 47 настай Лиз Трасс, Оксфордын их сургуулийг философи, эдийн засаг улс төр судлалаар төгссөн. Тэрээр улс төрийн карьераа эхлүүлэхээс өмнө харилцаа холбоо, эрчим хүчний салбарт ажиллаж байсан. 2010 онд 2010 онд анх парламентад сонгогдож, түүнээс хойш байгаль орчин, хууль зүй тэргүүтэй сайдын албан тушаалыг 3 удаа хашиж байсан.

Мөн Борис Жонсоны Засгийн газрын гадаад худалдааны төлөөлөгчийн хувиар 2020 онд Японтой эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулжээ. Өнгөрсөн оны 9 дүгээр сард, Жонсоны засгийн газарт гадаад хэргийн сайдаар ажиллаж, Оросын эсрэг Украиныг дэмжсэн бодлого явуулж байна. Үүний зэрэгцээ, Лиз Трасс Маргарет Тэтчер, Тереза Мэй нарын дараа, ерөнхий сайд болж байгаа, гурав дахь эмэгтэй болох юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..