© Dandaa.mn. 2011-2022
9-р сарын 28, Лхагва
Улаанбаатар °C
Улаанбаатар

“Найман үйлдвэрийн 507 тонн мах нянгийн үзүүлэлт өндөр гарсан”

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мах, махан бүтээгдэхүүнд улсын хэмжээнд хийсэн хяналт шалгалтын талаар өнөөдөр /2022.09.07/ танилцууллаа.

МХЕГ-ын дарга Б.БААСАНДОРЖ:

-Экспортын мах бэлтгэх, экспортын мах бэлтгэх эрхгүй үйлдвэрүүдэд шалгалт хийж, зөрчлүүд илрүүлсэн. Нийт 51 аж ахуйн нэгжээс хоёр нь үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон байсан. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллага 49 үйлдвэрт хяналт тавьж ажиллалаа. Нэгдүгээрт, дулааны аргаар мах бэлтгэж, экспортод гаргах эрхтэй 17 үйлдвэрээс 12-ын үйл ажиллагааг үргэлжлүүлж байна. Эдгээр аж ахуйн нэгжийн 6000 гаруй тонн махыг өчигдрөөс Хятад руу гаргаж эхэлсэн.

Хоёрдугаарт, мах экспортлох эрхгүй байж дулааны аргаар мах бэлтгэсэн долоон үйлдвэр байна. Тухайлбал, "Үүлэнгөү" ХХК, "БӨКТ" ХХК, "Натурал грийн фүүдс" ХХК, "Оргилон гүн" ХХК зэрэг аж ахуйн нэгжийн 541 тонн махыг МХЕГ-аас ХХААХҮЯ, ГЕГ-т шилжүүлсэн.

Хуулийн дагуу чиг үүргийн хувьд энэ махны экспортын асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлэнэ.

Гуравдугаарт, стандарт шаардлага хангаагүй 507 тонн мах нянгийн үзүүлэлт өндөр гарсан тул албадлагын арга хэмжээ авч хурааж, Зөрчлийн тухай хуулийн дагуу устгах эсэхийг шийднэ. МХЕГ-ын шийдвэрээр энэ махыг Хүнсний тухай хуульд зааснаар зайлшгүй устгах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Хяналт шалгалтын хугацаа яагаад хойшилсон талаар олон хүн асууж байна.

Нийт үйлдвэрт гурван удаагийн шинжилгээ хийж байж дээрх дүгнэлтийг гаргасан. Шалгалтын хүрээнд мөн хэд хэдэн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалж, үйл ажиллагаа явуулахыг нь зогсоолоо.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Уншиж байна ..