© Dandaa.mn. 2011-2024
4-р сарын 20, Бямба
Улаанбаатар °C
Нийгэм

Орос 3-р сургуулийн захирал Ж.Соронзонг чөлөөлөх шийдвэр гарчээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайд өнөөдөр Жамба овогтой Соронзонтой хөдөлмөр эрхлэлтийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал гаргасан.

Тушаалыг гаргахдаа Монгол Улсын холбогдох хуулиуд болон, Монгол Оросын хамтарсан сургуулийн удирдлага, санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээний тайлан дүгнэлтийг үндэслэл болгосон юм.

Энэ тушаалтай санал нэгдэхгүй байгаагаа илэрхийлж тус сургуулийн эцэг эх, асран хамгаалагчдын төлөөлөл өнөөдөр жагсаал зохион байгуулж байна.

Энэ бүх үйл явдалтай холбоотойгоор Боловсрол шинжлэх ухааны сайдын тушаалыг танилцуулж байна хэмээн Боловсрол шинжлэх ухааны яамнаас мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..