© Dandaa.mn. 2011-2021
9-р сарын 25, Бямба
Улаанбаатар °C
Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн чуулганд цахимаар оролцож байна

ОХУ-ын Владивосток хотноо болж байгаа Дорнын эдийн засгийн VI чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахимаар оролцож байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нэгдсэн хуралдааныг нээж үг хэлсэн бөгөөд Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлнэ. 

Чуулга уулзалтад оролцогсдод БНХАУ-ын дарга Ши Жиньпин, БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди, Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд Праут Чан-Оча нар видео мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэх юм. 

Чуулган “Шинэ эрин үеийн эдийн засаг: Юу өөрчлөгдөж, юу үлдэх вэ”, “Алс Дорнод-шинэ сорилт боломжууд”, ”Өөрчлөгдсөн дэлхийд хамтын хариуцлага”, “Залуучуудын Алс Дорнын эдийн засгийн форум” гэсэн үндсэн дөрвөн сэдвийн хүрээнд болж байна гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Уншиж байна ..