© Dandaa.mn. 2011-2021
7-р сарын 29, Пүрэв
Улаанбаатар °C
Улс төр

Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөхөөр Б.Даваадалай томилогджээ

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн  эдийн засгийн бодлогын зөвлөхөөр Б.Даваадалай томилогджээ.  Батсуурийн Даваадалайн товч намтрыг хүргэж байна. 

Батсуурийн Даваадалай нь 2007 онд Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийг Банкны эдийн засгийн мэргэжлээр төгсөж, АНУ-ын Нью Йорк хотын Колумбын их сургуульд Эдийн засгийн ухааны магистрын зэрэг, 2021 онд Монгол Улсын их сургуулийн Бизнесийн сургуульд докторантын зэрэг тус тус хамгаалсан.

  • 2007-2014 онд Монгол банкны Мөнгөний бодлого, судалгааны газарт эдийн засагч,
  • 2013-2014 онд Дэлхийн банкны төв оффисын Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийн багт зөвлөх,
  • 2015-2021 онд Дэлхийн банкинд эдийн засагч,
  • 2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын зөвлөхөөр тус тус ажилласан.
  • 2009 онд ХБНГУ-ын төв банкны “Улирлын зохицуулалт хийх арга зүй” сэдэвт сургалт,
  • 2010 онд Швейцарын Холбооны Улсын төв банкны сургалтын төвд “Инфляцийн таамаглал болон мөнгөний бодлого” сэдэвт сургалт,
  • 2011 онд Олон улсын валютын сангийн Санхүүгийн програмчлалын сургалт,
  • 2012 онд Олон улсын валютын сангийн Макро эдийн засгийн төсөөллийн сургалтад тус тус хамрагджээ
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Уншиж байна ..