© Dandaa.mn. 2011-2021
7-р сарын 29, Пүрэв
Улаанбаатар °C
Дэлхийд

БНХАУ тайваньчуудыг ирж вакцин хийлгэхийг урив

БНХАУ-ын засгийн газар өчигдөр (2021.06.11) Тайванийн эрх баригчдыг иргэдээ хорихоо больж, эх газарт ирэн, өндөр үр дүнтэй хятад вакцин хийлгэхийг санал болгожээ.

Бээжин өөрсдийн гэсэн ардчилсан тогтолцоотой Тайванийг Хятадын нэг хэсэг хэмээн үздэг бөгөөд сүүлийн үед хэд хэдэн удаа вакцины тусламж өгөхийг оролдсон ч амжилт олоогүй юм. Хэдийгээр Тайваньд дотоодын халдвар эрчимтэй нэмэгдэж, нөхцөл байдал хүнд байгаа ч Хятадын вакцины чанарт эргэлзэхийн хажуугаар улс төрийн шалтгаанаас болж Хятадын саналаас тууштай татгалзсаар байгаа юм.

Хятадын Тайванийн хэрэг эрхлэх газар Хятадын үйлдвэрлэсэн хоёр төрлийн вакцин ДЭМБ-аас яаралтай тусламжийн журмаар хэрэглэх зөвшөөрөл авсан болон вакциныг нь 90 гаруй оронд ашиглаж байгаа талаар мэдээлсэн байна. Мөн тайваньчууд Хятадад ирж вакцин тариулахад чөлөөтэй хэмээн уриалсан байна.

Тэд “Тайванийн засгийн газар ард иргэддээ хятад вакцин тариулахад тавьсан зохиомол саад бэрхшээлүүдээ аль болох түргэн үгүй хийж, хүн амаа Хятадын аюулгүй бөгөөд өндөр үр дүнтэй вакцинаар вакцинжуулах шаардлагатай. Одоогийн байдлаар маш олон тайвань хүн Хятадад ажиллаж, амьдарч байна. Тэдний 62 мянга орчим нь хятад вакцин тариулсан” гэж мэдээлжээ.

Тайваньд нийт 23.5 сая хүн амын ердөө гурван хувь нь л вакцинжуулалтад хамрагдсан байгаа юм. Тиймээс өнгөрсөн долоо хоногт Япон нийт 1.24 сая "AstraZeneca" вакцин, АНУ нийт 750 мянган вакцин Тайваньд хандивлахаар илгээсэн юм.

Гэсэн хэдий ч тайваньчуудын олонх нь хятад вакцинд таагүй байр суурьтай хандсан хэвээр гэдгийг сүүлийн үеийн санал асуулга нотолжээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Уншиж байна ..