© Dandaa.mn. 2011-2021
7-р сарын 29, Пүрэв
Улаанбаатар °C
Улс төр

" Регистрийн дугаар байхгүй болж, иргэд 10 оронтой нэг кодтой болно"

Засгийн газрын 100 хоногийг тохиолдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан. Ингэхдээ тэрбээр "Цахим хөгжлийн дөрвөн багц хууль өргөн барина. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж байгаа аж . Энэ хуулиуд батлагдвал бид цахим гарын үсэгтэй болно. Мөн хувь хүний мэдээлэлтэй холбоотой хууль эрх зүйн байдал шинэчлэгдэнэ. Иргэний мэдээлэл рүү төр нэвтрэх боломжгүй болно. Ийм оролдлого гарвал заавал танд мэдэгдэл ирнэ. Төрийн серверүүд хувийн серверүүдтэй холбогдоно. Иргэн бүр 10 оронтой нэг кодтой болно. Регистрийн болон жолооны үнэмлэхний, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний дугаар байхгүй болох юм. Цахимаар гэрээсээ үйлчилгээ авах систем рүү орно. Энэ нь хүнд суртал, авлигыг тодорхой хэмжээнд бууруулна. Хэрвээ цахим шилжилт хийгээгүй яам байвал авлигатай тэмцэх Ерөнхий сайдын тэмцэлд нэгдээгүй гэж үзнэ" гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Уншиж байна ..