
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модиг огцрохыг уриалсан hashtag-ийг лхагва гарагт фэйсбүүкээс богино хугацаанд хааж, Энэтхэгийн засгийн газрыг коронавирусын цар тахлыг хяналтаас алдсан гэж шүүмжилсэн 12000 гаруй бичлэгийг нийтэд үзүүлэхгүйгээр нуусан байна.
Энэтхэгтийн Фэйсбүүк хэрэглэгчид #ResignModi hashtag-ийг фэйсбүүк дээр үзэх боломжийг хаасныг Твиттерт хуудсуудаараа дамжуулан нийтэд мэдээлж эхлэсэн .
Дээрхи hashtag-ийг яагаад хаах болсноо тайлбарлахдаа "эдгээр бичлэгүүдийн зарим агуулга нь манай Олон нийтийн стандарттай зөрчилдөж байгаа тул ийм постуудыг түр хугацаагаар нуусан " гэсэн тайлбарыг өгчээ.
12.50 цагаас эхлээд тухайн hashtag -ийг дахин ашиглах боломжтой болсон бөгөөд түүнийг дахин сэргээсэн болохоо Facebook-ийн төлөөлөгч нь батлав.
"Бид Энэ hashtag-ийг Энэтхэгийн засгийн газрын хүсэлтээр бус , харин алдаа гарч түр хугацаагаар хаасан бөгөөд дараа нь сэргээсэн" гэж хэвлэлийн төлөөлөгч хэлэв.